Орон нутгийн цагаар 9-р сарын 23-нд, Хятад, Оросын "Тэнгисийн хамтралцаа-2017" цэргийн сургуулилт бодит дасгалын 2 дахь өдөртөө орж, хоёр талын цэрэг Япон тэнгисийн Петрийн буланд агаарын довтолгооноос хамгаалах, шумбагч онгоц, хөлөг онгоцны дайралтаас хамгаалах, хамтарсан маневр зэрэг 4 төрлийн дасгал сургуулилт хийв. Мөн өдрийн сургуулилтад хоёр талын цэрэг оролцсон тул нарийн төвөгтэй болж, хичээлийн төрөл олон, ширүүн өрсөлдөөнтэй болов. Ялангуяа анх удаагаа олон төрлийн цэрэг, олон төрлийн машин механик, олон төрлийн хөлөг онгоц зэргийг зохион байгуулж, шумбагч онгоцны дайралтаас хамгаалах хамтарсан сургуулилт хийж байгаа болохоор, энэ нь эхний шатны сургуулилтын үндсэн дээр, дахин гүнзгийрүүлж өргөжүүлсэн сургуулилт болжээ.
Энэ удаагийн сургуулилтад дайтах ур чадварын хоёр хэсэг багтаж байна. Мөн өдрийн хичээлийн төрлийн сургуулилтыг биелүүлсний дараа, Хятадын тэнгисийн цэргийн пуужингаар хөөх флотын Ши Жяжуаны хөлгийн дарга Ли Зигүө хэлэхдээ. Сургуулилт үндсэндээ урьдчилсан зорилтдоо хүрлээ. Цэрэг арми нарийн төвөгтэй, үл мэдэх тэнгист дасан зохицох, хариу цохиол өгөх, дайтах зэрэг чадвараа бататгасан юм гэжээ.
