solongonews
“Буруу” залуутай болзож байгаагийн 9 шинж
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн бүхэн харилцаандаа эргэлзэх үе бий. Дараах шинж чанаруудын хэд хэд нь таарч байвал магадгүй та Ноён.Буруу-тай болзож байгаа. Тиймээс үүнийг нэг анхаараад үзвэл их зүгээр.
 
1. Тэр дэлхийд ганцаараа мэт аашилдаг
Хэрэв таны залуу өөрийгөө илүүд үзэж, таны ертөнцөд одоо хүртэл аялаагүй, таны төлөө ямар нэгэн зүйл хийгээгүй  байгаа бол мэдээж энэ бол Ноён.Буруу. Танд тэр зөвхөн хувиа хичээж байгаа мэт санагдаж, түүний энэ үйлдэлд дургүй байхад тэр тоосон ч шинжгүй байж хүссэн бүхнээ хийнэ гэж боддог бол энэ сүйрэл.
 
2. Зөвхөн та л түүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээх
Та түүнтэй байхдаа хиймэл баг зүүсэн мэт мэдрэмжийг авдаг уу? Чадах чинээгээрээ хичээж байхад илүү ихийг хүсэж байна уу? Хатагтай нараа, таны залуу таны байгаа байдалд хайртай байх ёстой болохоос, таны хиймэл дүрийг хайрлах учиргүй юм шүү. Өөрийгөө яг хэн бэ гэдгийг харуулахаас битгий ай.
 
3. Тэр дэндүү бохь шиг
Болзож буй залуу чинь ийм бол бас л Ноён.Буруу. Эрүүл, аз жаргалтай харилцаа үүсгэхийн тулд хосууд бие биедээ орон зай олгож, хааяа ганцаар байх боломж өгөх хэрэгтэй байдаг.
 
4. Таны гэр бүл, найз нөхөдтэй тэр хэзээ ч уулзаж байгаагүй
Та найз залуугаа найзууддаа, гэр бүлийнхэндээ танилцуулсан уу? Үгүй ээ? Яагаад? Тэр хүсээгүй юу? Эсвэл та өөрөө хүсээгүй юу? Тэр таны эргэн тойрныхонтой танилцахыг хүсэхгүй байгаа бол түүнд итгэх үнэхээр хэцүү залуу юм.
 
5. Таны үгийг сонсдоггүй
Та түүнд сэтгэл хөдлөл, яриа өдөж ярьж байхад тэр бусад найзуудынхаа шинэ найз охидуудыг таны өөдөөс ярьж байгаа бол хэцүү байдалтай байгаа юм байна. Тэр танд санаа тавьдаггүй. Гэвч тэр өөрөө уйтгарлаж, анхаарал халамж хүсэхдээ танд маш ихээр уурладаг бол ийм залуугаас эртхэн шиг холдсон нь дээр. 
 
6. Ирээдүйгээ түүнтэй төсөөлөхөд хэцүү
Шудрага байцгаая, бүсгүйчүүдээ. Та түүнтэй ирээдүйгээ төсөөлөхдөө инээх үү эсвэл уйлах уу? Төсөөлөхөд бэрх байхад та юунд түүнтэй хамт байгаад байна вэ? 
 
7. Түүний дэргэд байхдаа аз жаргалыг мэдэрдэггүй
Цагийг хий дэмий өнгөрөөж, ямар ч ирээдүйгүй харилцаанд итгэх хэрэггүй. Түүнээс та ямар ч сэтгэл хөдлөл, баяр баяслыг мэдрэхгүй байгаа бол мэдээж энэ бол Ноён.Буруу
 
8. Сонирхол, хоббигүй залуу
Та 2-ын харилцаанаас гадна түүнд хобби бий юу? Түүнд ямар ч амьдралын зорилго байхгүй, юунд ч санаа зовдоггүй бол тэр танд гайхалтай амьдралыг бэлэглэж чадахгүй шүү дээ.
 
9. Чухал ярианаас та айдаг
Хосууд ирээдүйнхээ талаар санал бодлоо ярилцах нь маш чухал байдаг. Хэрэв түүнд ирээдүйн амьдрал, хүүхэд, гэр бүл болон бусад том асуудлыг ярилцая гэх үед тэр ихэд уурлаж хэрүүл хийх шахдаг бол тэр яалтачгүй буруу залуу. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл