solongonews
Орон нутгийн 5 триллион юанийн өрийн хугацаа тулна
2016-03-08 10:46
Орон нутгийн 5 триллион юанийн өрийн хугацаа тулна.

Энэ сарын 7-нд XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын сангийн сайд Лөү Живэй хэлэхдээ, Төвлөрсөн төсвөөс цаашдаа өрийн тэмдэгт тараах боломжтой. Энэ жил орон нутгийн 5 триллион юанийн өрийн хугацаа тулах тул орон нутгууд шинэ зээл авч хуучин өрөө төлөхийг зөвшөөрнө. Шинэ авсан өрийн тэмдэгтээрээ хуучин өрөө бөглөж болох тул хүндрэлд орохгүй гэжээ.

Лөү Живэй: Хятадын засгийн газрын өр 40 орчим хувь байдаг. Энэ нь тийм өндөр биш. Ялангуяа Төв хорооны өр ердөө 11 триллион юань буй. Үүнийг ДНБ-ээр тооцвол маш бага хэмжээ юм. Төвлөрсөн төсвөөс цаашдаа өрийн тэмдэгт тараах бүрэн боломжтой. Харин дүрэм журамд нийцэхгүй асуудлуудыг хяналтандаа авна гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл