solongonews
Айл бүрийг нэг Бин Дуньдуньтай болгохоор хичээн ажиллана
2022-02-14 14:18
Дөрөвдүгээр сараас айл болгонд нэг Бин Дуньдуньтай болгохоор хичээн ажиллана.


Бээжингийн өвлийн олимпын бэлэг тэмдэг /өлзийт амьтан/ болох "Бин Дуньдунь"-ийг үйлдвэрлэх лицензтэй гурван үйлдвэрлэгчийн нэг болох Фужиан Жинзян Хэншэн тоглоомын ХХК сар шинийн хоёрноос ажил эхэлж, яаралтай захиалга авлаа.
"Бин Дуньдунь"-ий гаралт одоо ямар байна вэ? Нэг айлд нэгийг ногдуулах нь хэзээ биелэг дэх бол?  "Бин Дуньдунь"-ны сар шинийн хувилбарыг  худалдан авч чадах болов уу гэсэн олон асуултын хариултыг авахаар Ардын сайтын сэтгүүлчээс уг компанийн ерөнхий менежер Лиан Хай-Аньтай ярилцлага хийсэн байна.
"Бин Дуньдунь"-ын захиалга нэг саяыг давж, тусгай процессын үйлдвэрлэлийн хүчин чадал цагаан сарын үеэр их дутсан.
"Бин Дуньдунь"-ыг худалдан авахыг хүссэн захиалга бидний хүлээлтээс хол давсан. Өвлийн олимпийн нээлтийн дараа захиалгын тоо "Цасан ширхгүүд" шиг бууж, нэг саяыг давж, нөөц хүрэлцэхгүй болов.
  Нэг ширхэг "Бин Дуньдунь"-г хийхэд түүхий эдээс эхлээд сав баглаа боодол хүртэл 50 орчим процесс шаардлагатай бөгөөд хамгийн хурдан хугацаанд дуусгахад хагас цаг зарцуулдаг. Бид бүх ажилчдад онгоцны тийз худалдан авч,  амралтын хугацаа дуусахаас өмнө үйлдвэр рүүгээ буцахыг хүссэн гэж Лиан Хай- Ань хэлэв.


 Тэрээр мөн танилцуулахдаа, сар шинийн үеэр ажиллах хүчний хомсдол,  "Бин Дуньдунь"-ын тусгай загвар, үйлдвэрлэлийн үйл явцтай зэрэгцэн бүтээгдэхүүн гаргах хурд удааширсан байна.Би 30 гаруй жил тоглоом үйлдвэрлэж байна. Силикон бүрхүүл, хүүхэлдэйг угсрах загвартай хосолсонг анх удаа таарлаа. Энэ нь нийлүүлэлтийн олон холбоос, түүхий эдэд тавигдах өндөр шаардлагатай болохоор нийлүүлэлт, үйлдвэрлэл удааширсан,  "Бин Дуньдунь"-ын үйлдвэрлэлийн холбоос нь хүүхэлдэйний даавуу, дотоод дүүргэгч, хүүхэлдэйний нүд, бүрхүүлийн силикон болон бусад холбоос бүгд өвлийн олимпийг зохион байгуулах хорооны шаардлагын дагуу хийх бөгөөд бөгөөд олон удаагийн туршилтаар баталгаажуулсан.Технологийн бүх процессуудаас силикон "мөсөн бүрхүүл" үйлдвэрлэхэд хамгийн их цаг хугацаа шаардагддаг. Силинкон бүрхүүвч нь нялх хүүхдийн угжтай ижил материалтай хүнсний зориулалттай силикон хэрэглэдэг тул тусгай хэвээр үйлдвэрлэх шаардлагатай байдаг.
2-р сарын 12-нд 100 гаруй ажилчин ажилдаа эргэн орох бөгөөд дөрөвдүгээр сард айл бүрд нэг  "Бин Дуньдунь"-тай болгох төлөвтэй байна.


Үйлдвэрлэлийн шугамд ажиллах хүчний хомсдол аажмаар сайжирч байна.Мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 12-ны өдөр тус үйлдвэрт 100 гаруй ажилчдыг хүлээж авч, ажилдаа эргэн орох бөгөөд одоо нэн шаардлагатай байгаа "мөсөн бүрхүүл"-ийг мөн нөхөх төлөвтэй байна.
 "Бид аль хэдийн зохицуулалт хийсэн. Ажиллагсад болон материалуудаа бэлэн болгосны дараа бид 24 цагийн ээлжээр ажиллаж, барааг угсарсан өдөртөө  барааг хүргэх болно."Бин Дуньдунь"-ын одоогийн өдөр тутмын бүтээгдэхүүн 2000 орчим байгаа бол 2-р сарын 12-ноос хойш 4000-д хүрэх төлөвтэй байна. 25-ны өдрөөс дараа өдөрт ердөө 40000 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой." гэж Лиан Хай- Ань хэлэв.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл