solongonews
Хөххотоос Москва хүрэхэд 8 цаг зарцуулна
2018-07-04 16:16
Хөххотоос Москва хүрэхэд 8 цаг зарцуулна.

“Бүс ба зам”-ын санаачилгын хүрээнд ОХУ-тай эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Хөххотын нисэх онгоцны буудал энэ сарын 08-ны өдрөөс эхлэн Хөххот-Москва чиглэлийн улирлын чанартай тив дамнасан агаарын шугамыг нээх гэж байна. Тус шугам нь Өөртөө засах орны анхны тив алсалсан агаарын шугам болж байгаагаараа онцлог юм.

Агаарын шугамын нислэгийн дугаар нь GS7947/7948, 330 зорчигчийн багтаамжтай бөгөөд долоо хоногт тутамд нэг нислэг үйлдэнэ. Онгоц 11:00 цагт Хөх хотоос хөөрч 19:05 минутад Москва газардах ба буцах нислэг нь 21:25 минутад Москвагаас хөөрч дараа өдрийн 04:45 минутад Хөх хотод буух юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМ-ын сонин мэдээний нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл