solongonews
Хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчим болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
2023-03-16 16:26
Хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчим болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

15-нд Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Засгийн газрын ажлын тайланд энэ оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд хүргэх зорилт дэвшүүлсэн нь янз бүрийн хүчин зүйлийг харгалзан үзэж, өнөөгийн эдийн засгийн хөгжлийн бодит байдал, хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Энэ онд хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд хүрэхийн тулд дарамт шахалт, сорилтууд байгаа ч бид өсөлтийн зорилтод хүрэх нөхцөл, үндэс суурь, илүү их итгэл үнэмшилтэй байгааг харах ёстой" гэжээ.

Фү Линхүйгийн хийсэн дүн шинжилгээгээр "Хүлээгдэж буй өсөлтийн 5 хувь орчим нь өнөөгийн эдийн засгийн хөгжлийн бодит байдал, хэрэгцээ шаардлагад нийцэж байна.

Нэг. Эдийн засгийн хөгжлийн эцсийн зорилго бол ард түмний амьжиргааг дээшлүүлэх, хамгийн том амьжиргаа нь хөдөлмөр эрхлэлт юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадын эдийн засгийн сүүлийн гурван жилийн дундаж өсөлт 4.5 хувьтай байж, ажил эрхлэлтийн дарамт харьцангуй өндөр байна. Ийм хүндрэлтэй тулгарсан хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх стратегийг сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн байна. Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд эдийн засгаа хөгжүүлэх нь гол асуудал юм. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилтыг сүүлийн гурван жилийн эдийн засгийн дундаж өсөлтийн хурдаас давсан нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ашигтай юм.

Хоёр. Хүлээгдэж буй 5 хувийн зорилт нь эдийн засгийн үйл ажиллагаанд тулгарч буй янз бүрийн асуудал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд тустай бөгөөд эдийн засгийн бүтцийн стратегийн зохицуулалтыг идэвхтэй ахиулж, эдийн засгийн хөгжлийн чанарыг сайжруулахад тустай юм. Эдийн засгийн өсөлтийн хурд хэт доогуур байвал эдийн засагт зарим хүндрэл гарч болзошгүй, эрсдэл нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийн хурдыг хэт өндөр тогтоовол бүх талаараа нөөцийн харьцангуй хатуу нөхцөл үүсэх бөгөөд энэ нь эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг хэрэгжүүлэхэд тохиромжгүй болно. Эдгээр талаас нь авч үзвэл 5 хувийн өсөлтийн хүлээгдэж буй зорилт нь өнөөгийн хөгжлийн нөхцөл байдалтай нийцэж байна.

Үүнээс гадна одоогийн эдийн засгийн үйл ажиллагаа, нөөцийн хүчин зүйлийг дэмжих нөхцөл байдлаас харахад энэ нь хүлээгдэж буй 5 хувь орчим өсөлтийг хангах боломжтой. Одоогийн байдлаар ихэнх судалгаанаас үзэхэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 5-7 хувийн хооронд байгаа бөгөөд 5 хувьд хүрэх зорилт тавьсан нь өсөлтийн боломжит түвшинд үндсэндээ нийцэж байна".

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл