solongonews
Хиймэл дагуул-30-ыг амжилттай хөөргөв
2016-06-28 18:02
Хиймэл дагуул-30-ыг амжилттай хөөргөв。

5 дугаар сарын 15-ны 10 цаг 43 минутад Хятадын Жю Чуань хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-2 зөөгч пуужингаар алсын зайнаас тандан судлах хиймэл дагуул-30-ыг сансарт хөөргөв.

Уг хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, үндэсний газар шорооны эх баялгийн ерөнхий судалгаа, үр тарианы ургацын барагцаалсан тооцоо хийх, гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах зэрэг салбарт ашиглах юм байна.

Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул, ачаалагч пуужинг хиймэл дагуулын Дүн Фанхун хязгаарлагдмал компани болон Шанхайн сансрын технологийн судалгааны академиас тус тус хариуцан зохион бүтээсэн юм.

Эн бол Чан Жэн зөөгч пуужингуудын 227 дахь нислэг юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://mt.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл