solongonews
Тяньвэнь-1 нислэгийн аппарат дэлхийн бөмбөрцөг болон сарны зураг дүрс авчээ
2020-07-29 21:11
Тяньвэнь-1 нислэгийн аппарат дэлхийн бөмбөрцөг болон сарны зураг дүрс авчээ

Хятадын сансар судлалын үндэсний газраас мэдээлснээр, Хятадын Ангараг гарагт тандалт хийх анхны Тяньвэнь-1 нислэгийн аппаратын өнөөгийн байдал сайн байгаа бөгөөд эрчим хүчний тэнцвэр, хэвийн ажиллагааны нөхцөл байдал, газрын гадаргууны хяналт хэмжилт тогтвортой байж, нислэгийг хянах, өгөгдлийг эмх цэгцтэй саадгүй хүлээн авч, олон төрлийн ажлаа урагштай гүйцэтгэж байна. Тандалт хийх аппарат дэлхийн бөмбөрцгийн таталцлын нөлөөний хүрээгээс салж, одон гарагийн тойрог замдаа орж, дэлхийн бөмбөрцгөөс 1.5 сая км-ийн зайд нисэж байна.

07-р сарын 27-нд Бээжингийн сансрын нислэгийн удирдах төвийн нислэгт хяналт тавих баг Хятадын сансрын технологийн судалгааны хүрээлэнгийн туршилтын багтай нягт хамтран ажиллаж, Тяньвэнь-1 тандах аппарат дэлхийн бөмбөрцгөөс ойролцоогоор 1.2 сая км-ын зайнаас дэлхийн бөмбөрцгийг олж харах, оптик навигацийн мэдрэгчийг ашиглан дэлхийн бөмбөрцөг, сарны хэлбэр дүрсэд хяналт хэмжилт хийж, дэлхийн бөмбөрцөг болон сарны зургийг авсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл