
Цинлиний уулсын экологийн орчныг хамгаалах хүчин чармайлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Цинлиний нурууны хойд хормойд орших Си-Ань хотын Чан-Ань дүүрэгт цэцэг тариалах, борлуулах ажлыг нэгтгэсэн цэцгийн салбар цэцэглэн хөгжиж байна. "Цэцгийн эдийн засаг" нь орон нутгийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Шаньси дахь хамгийн том цэцэг түгээдэг төвийн хувьд Чан-Ань дүүргийн Хуанлян орчин үеийн хөдөө аж ахуйн цэцгийн хүрээлэнгийн цэцгийн аж үйлдвэр нь 3800 гаруй мү /1га =15мү/ талбай газар болон өргөжжээ. Үүнд 52 гаруй аж ахуйн нэгж болон тариачдын мэргэжлийн хоршоо хамтран ажиллаж, 160 гаруй томоохон үйлдвэрлэлийн өрхийг дагуулсан байна. Энд байгаа цэцгүүдийг ихэвчлэн Хятадын баруун хойд хэсэгт буй 5 мужид зардаг бөгөөд хол ойртоо алдартай Цинлингийн "Цэцгийн ертөнц" хэмээгддэг.


