
FIFA-гийн Зөвлөлийн XI хуралдаан энэ сарын 24-ний өдөр Шанхай хотод өндөрлөв. Хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино 2021 оны клубийн ДАШТ Хятад улсад болно гэж мэдэгдэв.
Жианни Инфантино хэлэхдээ, "FIFA-гаас 3 дугаар сард шинэ хувилбарын клубийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн даруйд Хятадын тал сонирхлоо илэрхийлсэн. Хятад улс өргөн уудам нутагтай, хүн ам ихтэй, хөлбөмбөг нь Хятадад спортын голлох төрлийн нэг болжээ. Хятад улс хөлбөмбөгийн хөгжлийн талаар маш их ирээдүйтэй гэдэгт бид итгэлтэй байна. Бид ажлын хэсэг байгуулан Хятад дахь цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтэц, зам харилцаа зэрэг тал дээр хяналт шалгалт хийн, эцэст нь зохион байгуулагч хотыг шийдэх болно" гэлээ.
