Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд Бээжингийн өвлийн олимпын үеэр Хятадад ирэх АНУ-ын албаны хүмүүст Хятад улс виз олгох эсэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр лавласны хариуд Хятад улс Америкийн төрийн албан хаагчдаас бүрэлдсэн багийн зарим гишүүдэд холбогдох визийг олгосон болохыг хэлэв.
Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч
- Мэдээллийн дагуу Хятад улс Бээжингийн өвлийн олимпын үеэр Хятадад ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн засгийн газрын 46 албан тушаалтанд виз олгосон байна. Эдгээр АНУ-ын албаны хүмүүсийн дийлэнх нь АНУ-ын Төрийн департаментынх. Хэвлэлийн төлөөлөгчөөс энэ мэдээг баталж чадах уу? АНУ-ын энэ удаагийн виз мэдүүлсэн нь Бээжингийн өвлийн олимпод албан ёсны болон дипломат төлөөлөгчдөө явуулахгүй гэсэн өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөж байна уу?
Жао Лижянь "Хятад улс Америкийн төрийн албан хаагчдаас бүрэлдсэн багийн зарим гишүүдэд холбогдох визийг олгосон байна. Бээжингийн Өвлийн Олимпод оролцох АНУ-ын багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн департамент зэрэг засгийн газрын олон тооны албан тушаалтнууд багтсан бөгөөд тэдний олонх нь дипломат паспорт болон албан паспорттай. АНУ нь Олимпын үзэл санааг хичээнгүйлэн хэрэгжүүлж, Хятад улстай хамтран дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчдыг Бээжингийн Өвлийн Олимпод оролцох таатай уур амьсгалыг бий болгоно гэдэгт найдаж байна" гэв.
Мөн тэрээр "АНУ-ын талаас дипломатч болон албаны хүмүүст виз мэдүүлсэн нь Бээжингийн өвлийн олимпод албан ёсны болон дипломат төлөөлөгчөө явуулахгүй гэсэн Америкийн тал өмнө нь мэдэгдэж байсантай зөрчилдөж байна уу гэсэн асуултыг Америкийн талаас асуух хэрэгтэй" гэжээ.
