solongonews
Гар утсаар төлбөр хийх авто замын хурамжийн үйлчилгээ нэвтэрчээ
2017-05-03 16:35
Ши-Аны авто замын хураамжийн өртөө гар утсаар төлбөр хийх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Шань Ши мужийн зам харилцааны бүтээн байгуулалтын групп нь авто замын хураамжийг гар утсаар төлөх үйлчилгээг 5 дугаар сарын 2-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн байна.

Үүнд: Ши-Ан Шяньян олон улсын онгоцны буудлын тусгай авто замын бүх шугам ба Фү-Инь авто замын Ши-Чан хэсгийн Лю Сүн Бао, онгоцны буудлын баруун зэрэг хураамжийн газрууд нь гар утасны төлбөрийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж, Ши-Ан хотыг тойрсон авто замын хураамжийн өртөө нь 5 дугаар сарын сүүлээр гар утасны төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэх аж. Авто замын хураамжийн өртөөний ажилтан бэлэн мөнгөөр төлбөр өгөхтэй харьцуулбал гар утсаар төлбөр төлөх нь мөнгө төгрөг шалгах, задгай мөнгө эрж хайх зэрэг ажлыг хялбарчилж, өртөө өнгөрөх цагийг 30 хувиар хэмнэж байна хэмээн танилцуулсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл