
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшү 12 дугаар сарын 12-нд Бээжин хотын Ардын их хурлын танхимд Тайландын Хууль тогтоох хурлын дарга Пэнбутэй хэлэлцээр хийлээ.
Тэрээр:
- Хятад улс, Тайланд улсууд хил залгаа оршиж, цусан төрлийн холбоотой, соёлын хувьд харилцан хамааралтай, эдийн засгийн хувьд харилцан уялдаатай, нөхөрсөг харилцаа нь хөрш зэргэлдээ орнуудтай харилцах харилцааны тэргүүлэгч байсаар ирсэн. Хятад, Тайландын иргэдийн нөхөрлөл хоёр улсын ард түмэнд бодит үр ашгийг авчирдаг. Хоёр тал нь "Тайланд 4.0", "Зүүн эдийн засгийн коридор" зэрэг хөгжлийн стратегиудыг холбох, харилцан холбоог бэхжүүлэх, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хүчин чадал, интернэт санхүүжилт, өндөр технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Пэнбу:
- Тайланд, Хятад хоёрын хоорондын нөхөрсөг харилцаа урт удаан түүхтэй бөгөөд янз бүрийн салбарт хоёр орны хоорондох солилцоо маш ойрхон байдаг. Тайландын тал нь "Бүс ба зам" санаачилгад идэвхтэй оролцож, Хятадтай харилцан холболт, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Тайландын Хууль тогтоох хурал нь Хятадын ард түмэнтэй нягт хамтран ажиллах ба хоёр талын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.
