
Хятад улсын Үндэсний гүйлтийн тэшүүрийн ордныг “Мөсөн тууз” ч гэж нэрлэдэг. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын Бээжин дэх тэмцээний бүсийн бэлгэ тэмдгийн чанартай ордон цогцолбор, шинээр байгуулсан цорын ганц мөсний спортын ордон заал юм.
“Мөсөн тууз”-ийн дизайныг мөс ба хурдыг нэгтгэх гэх сэтгэлгээгээр бүтээжээ. Тухайлбал, гадар талыг нь бүрсэн 22 зурвас тууз хэлбэрийн шилэн хана нь гүйлтийн тэшүүрийн гаргасан мөр ормыг илэрхийлж байдаг. Тус ордонд Бээжингийн өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн тэмцээн явагдах бөгөөд 12 мянган квадрат метр бүхий тэмцээний талбайтай.
Үндэсний гүйлтийн тэшүүрийн ордонд нүүрстөрөгчийн давхар ислээр хөргөлт хийх технологи ашигласан. Энэхүү технологийг ашигласан дэлхийн хамгийн том мөсөн гадаргуутай өвлийн олимпын ордон болсон юм. Тус технологи нь өдгөө дэлхийд хамгийн тэргүүний, байгаль ээлтэй мөс бүтээх технологи бөгөөд температурын хяналт нь илүү оновчтой, талбайд үүссэн дулаан илчийг илүү үр дүнтэй шингээж, нүүрстөрөгчийн ялгаруулалт нь тэгт дөхсөн байдаг.



