solongonews
Хятад хэлний гүүр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт боллоо
2016-05-03 11:44
Элчин сайд Шин Хаймин Монголын дунд сургуулийн сурагчдын дунд болсон Хятад хэлний гүүр тэмцээний эцсийн шатны шалгаруулалтанд түрүүлсэн сурагчдад шагнал гардууллаа.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Күнзийн институт хамтран зохион байгуулсан 2016 оны Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан Хятад хэлний гүүр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт амжилттай болж, Монголын дунд сургуулиудын багш сурагчид, эцэг эхчүүдээс бүрдсэн зуу гаруй хүмүүс оролцлоо. Элчин сайд Шин Хаймин түрүүлсэн сурагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.

Элчин сайд Шин Хаймин энэ удаагийн Хятад хэлний гүүр тэмцээн амжилттай болж буйд баяр хүргэж, оролцсон болон уг арга хэмжээг зохион байгуулсан бүх багш сурагчдад талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Монголын дунд сургуулиудаас 1000 гаруй сурагчид уг тэмцээнд оролцсон. Уралдаанд оролцсон бүх сурагчид өөрсдийн чадвараа хятад хэлээр чөлөөтэй илэрхийлж, Хятад үндэстний соёл урлагийн олон сайхан тоглолт үзүүлбэрийг үзүүлж, өөрсдийн хятад хэлний мэдлэг чадвараа бүрэн илэрхийлж чадсан нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм гэв.

Элчин сайд хэлэхдээ, Хятад улс бол Монгол Улсын нөхөрсөг хөрш нь юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжиж байна. Ялангуяа хятад хэл сурах, Хятад улсыг таньж мэдэх “Хятад хэл сурах” хүсэл сонирхол нь хүчээ аван давлагаалж байна. Саяхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулсан Хятад улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрсөн. Сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчдын нэрсийн жагсаалтыг зарласан өдөр Элчин сайдын яамны урд олон хүн цуглаж, Хятад улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн сурагчид болон эцэг эхчүүд ихэд баярлаж, Бээжингийн гудамж тэр аяараа “Хятад хэл сурах” давлагаанд автаж байсан.

Элчин сайд Шин Хаймин, хэл бол оюун ухааны түлхүүр. Өнгөрсөн хугацаанд Хятад улсад “Шинжлэх ухаанд суралцсанаар бүх дэлхийг таньж мэднэ” хэмээдэг байсан бол одоо “Хятад хэл сурснаар бүх дэлхий даяар найз нөхөдтэй болно” гэж өөрчлөгдсөн. Бүх сурагчид хятад хэлийг хичээнгүйлэн суралцаж, Хятад оронг илүү сайн таньж мэдэн, Хятад, Монголын нөхөрсөг харилцааны элч, бүтээгч мөн хувь нэмэр оруулагч нь болоосой хэмээн хүсч байна. Хятад улс мөн адил Монголын сурагчид Хятад улсад ирэн суралцахад илүү хялбар байдлаар хангаж дэмжихэд бэлэн байна.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй зэрэг оролцож, сурагчдад шагнал гардууллаа.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : mn.china-embassy.org/mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл