Хятад улсын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн газраас мэдээлснээр "Арван дөрөвдүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд үндэсний ойн нөөцийн төлөвлөгөөг гаргалаа. Нэрлэсэн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үндэсний ойн нөөцийг нэмэгдүүлж, 2.4 сая га ойн нөөц шинээр бүрдүүлж, модны эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг арилгах, аюулгүй байдлыг хангах, ойн нөөцийг чанартай хөгжүүлнэ гэж төлөвлөгөөнд дурджээ.
"Арван дөрөвдүгээр 5 жил"-ийн хугацаанд үндэсний ойн нөөц хөгжүүлэхэд 26 муж /өөртөө засах орон, шууд харьяа хот/ болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпус, Өвөр Монгол, Гирэн, Чанбайшань, Хармөрөн, Ичүнь, Их Хянган давааны ойн аж үйлдвэрийн 6 корпорацын 1849 нэгж хамрагдах юм. Байгалийн нөхцөл байдлын хүчин зүйлийг харгалзаж Хөхмөрөний өмнөд хэсгийг голлох бүс, хойд хэсгийг дунд зэргийн бүтээн байгуулалтын бүс болгоно гэж төлөвлөгөөнд онцолсон байна.
Ой модны үндэсний аюулгүй тогтолцоог бий болгохын тулд Хятад улс 2012 онд үндэсний ойн нөөцийг хамгаалах барилгын төсөл эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээс хойш 140 гаруй тэрбум юань зарцуулж, 6.1 сая гаруй га талбай бүхий үндэсний ойн нөөцийн сан байгуулж, Хятадын Хөгжлийн банк, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд ойн нөөцийн бүтээн байгуулалтад 110 гаруй тэрбум юанийн зээл олгожээ.
