solongonews
Жолоочгүй машин явах авто зам тавина
2018-01-04 22:39
Жолоочгүй машин явах авто зам тавина

Саяхан Бээжин хотын зам тээврийн хорооны албаны хүн мэдэгдэхдээ: Хятадын автоматаар явдаг, жолоочгүй авто машиныг турших анхны авто замыг Бээжин хотын И Жуан дүүрэгт тавьж, жолоочгүй машин замын дохио, тэмдгийг таних туршилт хийнэ гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, бусад авто замтай харьцуулбал И Жуан дүүрэг дэх жолоочгүй авто машины замыг туршин ашиглах нь "авто зам машиныг холбох" загвараараа онцлог юм. Бээжин хотын Зам тээврийн хорооны Шинжлэх ухаан, технологийн газрын судлаач Жү Иний танилцуулснаар: "Авто машин авто замыг холбох" гэдэг нь зам тээврийн дэд бүтцэд стандарт тогтоон, ухаалаг технологи нэвтрүүлж, автоматаар аялах тээврийн хэрэгсэлтэй харилцан холбогдохыг хэлж байна гэжээ.
Тэрээр: Бээжингийн холбогдох талууд 2022 он гэхэд Бээжин-Жанчхүүгийн олимпын үеэр жолоочгүй автомашинаар аялах туршилт хийнэ. Харин энэ технологийг Бээжин хотын бүх дүүрэгт нэвтрүүлэх хүртэл урт хугацаа шаардах болно гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл