solongonews
Америкйн баталсан хуулийн төслөөс хэн ч сүрдэхгүй
2020-03-09 20:16
Америкйн баталсан хуулийн төслөөс хэн ч сүрдэхгүй.

Дэлхий нийт коронавирусний халдвартай тэмцэж буй зангилаа үед Америкийн зарим улс төрчид Төлөөлөгчдийн танхимаар "Тайбэй 2019" хуулийн төслийг баталж, бусад орнуудын Тайваньтай байх харилцаагаа өөрчилж буйг харгалзаж, тэдгээр орнуудад эдийн засаг, аюулгүй байдал, гадаад харилцаагаа чангатгах буюу сулруулахыг засгийн газраасаа шаардсан байна.

40 жилийн тэртээ АНУ "Нэг Хятад"-ын зарчмын үндсэн дээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон бол одоо бусад тусгаар тогтносон орнууд БНХАУ-тай хэвийн харилцаагаа хөгжүүлэхэд саад болж байна. Үүнийг ямар дээрэнгүй, дээрэлхүү логик гэж хэлэх вэ? Ямар нь ёсгүй үйлдэл юм. Энэ нь ойрын жилүүдэд Америкийн төлөөлөгчдийн танхимын баталсан Тайваньд холбогдох бусад хуулийн төслүүдийн адилаар Хятадын хөгжлийг тушиж, Хятадын үндэстний нэгдэлд саад болох, тэнгисийн хоёр эргийн хооронд яс хаяж, өөрийнхөө давуу байр сууриа хамгаалах зорилготой юм. "Тайбэйн хуулийн төсөл" нь "Нэг Хятад"-ын зарчим, Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн дүрмийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод засаглалд илээр гар дүрж буй хэрэг юм, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна.

Дэлхийн 180 орон БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Хятад улс улс орны жижиг том, буурай хүчирхэг, баян ядуу гэж ялгалгүй адил тэгш үзэж, эерэг харилцааны тулд хүртээмжтэй, хөгжилд хүрч буйг дэлхий нийтээрээ харж байна. Кирибати улсын Ерөнхийлөгч Махмуд энэ оны 1-р сард БНХАУ-д айлчлах үеэр хэлэхдээ, Кирибати улс бүх саад бэрхшээлийг даван туулж, БНХАУ-тай дипломат харилцаагаа сэргээх томоохон шийдвэр гаргалаа, энэ нь Хятад улсад тавьж буй итгэл байгаа юм гэжээ.

Тайванийн ирээдүй үндэстний нэгдэлд оршино, Тайванийн ахан дүүсийн аж жаргал үндэстний сэргээн мандалттай холбоотой. Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан алба зэрэг байгууллага 2018, 2019 онд тус тус "31 зүйлт арга хэмжээ", "26 зүйлт арга хэмжээ" зэрэг Тайваньд ашигтай бодлого боловсруулж, тэдэнд хөгжлийн боломж, адил тэгш олгомж олгох тухай амласан. Энэ нь Тайвань бүсийн хөгжилд ашигтай бодлогууд юм.

Тайванийн асуудал бол Хятадын дотоод үйл хэрэг, Хятадын язгуур эрх ашигтай холбоотой. Америкийн зарим улс төрч Тайваньд холбогдох хуулийн төсөл хэмээгчийг баталсан нь Тайванийн "олон улсын орон зай" явах тусам явцуурч буй байдлыг өөрчилж чадахгүй бөгөөд Хятадын үндэстний эв нэгдлийн алхмыг хориглож чадахгүй юм. Америк бодит арга хэмжээ авч, хууль батлахгүй байх, Тайваньд холбоотой асуудлыг хянуур болгоомжтой зохицуулан, Хятад, Америкийн харилцаанд илүү их асуудал үүсгэхгүйн байх ёстой, эс тэгвэл өөртөө зовлон тарих болно гэдгийг сануулж байна.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл