solongonews
Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх амлалтаа тууштай гүйцэтгэж байна
2020-11-06 16:44
Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх амлалтаа тууштай гүйцэтгэж байна

2019 оны эцсээр, Хятад улс Дэлхийн соёлын өвд нийт 726 төрлөөр бүртгүүлэх амлалт хийсэн. Саяхан нийтэлсэн "Хятадын дэлхийн соёлын өвийн 2019 оны жилийн ерөнхий тайлан" -гаас харахад, амлалт хийсэн бүртгүүлэх ажлын 99 гаруй хувь нь хэвийн хэрэгжиж байна. 2015-2019 онуудад Хятад улсын соёлын өвийн газрууд “Дэлхийн өвийн конвенц”-ийн шаардлагыг чанд мөрдөж, гэрээ байгуулагч орны хувьд үүрэг хариуцлагаа биелүүлж, дэлхийн өвийг үр дүнтэй хамгаалж байна.

Амлалт гэдэг нь соёлын өвийн газрууд хүлээсэн тодорхой ажлаа биелүүлэх буюу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос баталсан бүртгүүлэх бичиг баримт, нэмэлт материал, мөн Дэлхийн өвийн хорооны хурлын тогтоол зэрэг бичиг материал хамрагдана. Эдгээр 726 төрлийн "амлалт"-д 40 соёлын өв, 108 соёлын өвийн газар хамрагдаж байна.

Уг тайланг Хятадын Соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн Хятадын Дэлхийн соёлын өвийн төвөөс боловсруулж, 04-ний үдээс хойш 2020 оны Хятадын Дэлхийн соёлын өвийн жил тутмын бага хурлын үеэр нийтэлжээ. Тайланд, Хятадын дэлхийн соёлын өвийн үнэ цэнэ ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Соёлын дурсгалт зүйлийн салбарын дээд түвшин бүхий дизайны эрч хүч илт нэмэгдэж, соёлын дурсгалт зүйлийн олон төрийн ажил улмаар сайжирч, дэлхийн соёлын өвийн хамгаалалт, менежмент тогтвортой ахиц дэвшил гаргаж байна. Мөн соёлын өвийн дурсгалт газруудад хамгаалалт, удирдлагын байгууллагатай болж, тал орчим хувь нь мэргэжлийн хяналт шалгалтын байгууллага болох бөгөөд ажил мэргэжлийн хүмүүс 36 мянга гаруйд хүрчээ. Соёлын өвийн газруудыг хамгаалах, менежментийн сан улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд соёлын өвийн дурсгалт газруудын 80 хувь нь хамгаалалт, менежментийн тусгай хууль, дүрэмтэй болсон хэмээн тэмдэглэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл