solongonews
5G-гийн радио давтамж дамжуулах чип бүтээв
2023-08-31 12:50
5G-гийн радио давтамж дамжуулах чип бүтээв.

Дахин тохируулах боломжтой 5G-гийн радио давтамж дамжуулах чипийг улсын дотоодод анх удаа амжилттай зохион бүтээснээ Хятадын Мобайл корпораци өчигдөр зарлалаа. Арилжааны зориулалтаар ашиглах тус чип нь Хятад улсын 5G сүлжээний гол төхөөрөмжийн бие даасан хяналтын түвшнийг үр дүнтэй дээшлүүлэх юм.

Радио давтамж дамжуулах чип бол 5G суурь станцын гол чип юм. Ийм чипийг судлан бүтээхэд тун хүндрэлтэй бөгөөд гадны орнууд урт хугацаанд монополчилж иржээ. “CMRI 8676” хэмээн нэрлэсэн энэ загварын чипийг арилжааны зориулалтаар 5G-гийн үүлэн суурь станц, гэрийн суурь станц зэрэг интернэтийн гол төхөөрөмжид өргөн хэрэглэж болох юм. Радио давтамж дамжуулах чип нь яг орчуулагч адилаар аналог дижитал дохиог хооронд нь өндөр хурдаар хувиргадаг. “CMRI 8676” чипэнд ашигласан ахин тохируулж болох бүтэц дизайн нь чипний үндсэн үзүүлэлтийн параметрууд, модулийн алгоритм, чадавхийг ахин тохируулж болох тул нэг чипийг олон төрөлд ашиглах, өөрийн өртгийг бууруулах, өргөн хэрэглэх боломжтой юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл