Эцэг хүүгийн баясгалан
2017-06-30 11:35
“Олоннуур булаг”-ийн наадамд одтой барилдсан эцэг хүү хоёр
Шулуун Хөх хошууны Сангийндалай суурингийн Таван-Од багийн “Олоннуур булаг”-ийг тахих наадам 6 дугаар сарын 13-ны өдөр наадсан билээ. Наадмын хүрээнд 64 залуу бөх, 32 өвгөн бөх зодоглосон бол Таван-Од багаар нутагтай Эрдэнэ, Үндэс эцэг хүү хоёр одтой барилдлаа. Тодруулбал Эрдэнэ гуай тав даван өвгөн бөхийн барилдаанд үзүүрлэж, аргамаг хүлгээр мялаалгасан бол хүү Үндэс нь зургаа даван залуу бөхийн барилдаанд үзүүрлэж, атан тэмээгээр шагнуулсан байна.
Эрдэнэ, Үндэс эцэг хүү наадмын дэвжээнд
Зохиогч: Мөнхнасан
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх
