Бээжинд болж буй дижитал хэвлэлийн ээлжит хурлаас мэдээлснээр, Хятадын дижитал хэвлэлийн үйлдвэрлэл ид хөгжиж, 2015 онд нийт орлого нь 440 тэрбум юаниас давж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 30 хувиар өсөн нэмэгдэв.
Хятадын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгээс гаргасан "Хятадын дижитал хэвлэлийн үйлдвэрлэлийн 2015-2016 оны жилийн тайлан"-д дурдсанаар, дижитал хэвлэлийн үйлдвэрлэлийн хэвлэл мэдээллийн нийт орлогод эзлэх хэмжээ 2014 онд 17.1 хувь байсан бол энэ онд 20.5 хувь хүртэл өссөн байна. Орлого нь 10 тэрбум юанийг давсан салбарт интернет реклам 209 тэрбум 370 сая юань, хөдөлгөөнт сурталчилгаа 105 тэрбум 590 сая юань, интернет тоглоом 88 тэрбум 880 сая юань, алсын зайн сургалтын хичээл 18 тэрбум юаньд хүрчээ.
Хятадын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирал Вей Юйшаны танилцуулснаар, интернет тоглоом, дижитал хэвлэлийн нийт орлогод эзлэх хэмжээ 44.2 хувь орчим буюу бараг тал хувьд хүрсэн байна. Интернет хугацаат сэтгүүл, электрон ном, сонин зэргийн эзлэх хэмжээ харин 1.7 хувь гаруй байгаа нь уламжлалт хэвлэлийн байгууллагууд дижитал үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна.
