Үлиншань дүүрэгт байрладаг Хүбэй мужийн Жяньши шяний Жиньян суурины өнгө үзэмж алтан намрын улиралд илүү тааламжтай харагдана. Авто зам дагуух Лүнжяба тосгонд хүрэхэд зам цэвэр, тосгон цэвэр байгааг олж харлаа. “Өнгөрсөн жил тосгоны авто зам замын хөдөлгөөнд орсны дараа хүмүүс гадагш явахад их амар болж, хотын хүмүүсийг татаж, тосгонд аялж, манай супермаркетын бизнес улам бүр цэцэглэн хөгжиж байна” хэмээн 51 настай Лүнжяба тосгоны иргэн Хуан Зимэй баярлан ярилаа.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтыг түргэсгэж, 2011 оны эцсээр 3564 мянган км байснаа 2021 оны эцсээр 4466 мянган км болж, 10 жилийн цэвэр өсөлт нь 900 мянга гаруй км болов.
Зам тээврийн яамны танилцуулснаар 10 жилд манай улс шинээр тавигдасан ба сэлбэн зассан хөдөө тосгоны 2530 мянган км авто замтай болж, хөдөө тосгоны 240 мянган км авто замыг төвлөрүүлэн засаж, хөдөө орон нутгийн аюултай гүүрийг 61.7 мянгаар, аюулгүй байдал, амь насыг хамгаалах ажлын төслийг 1 сая 293 мянган км-ээр гүйцэтгэв. 1040 шянь суурин, 105 мянган тосгонд хатуу зам тавих хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, шинээр 50 мянга гаруй тосгон авто замтай болжээ. Хятадад нөхцөл бүрэлдсэн шянь суурин болон тосгонд бүгд хатуу зам, аянчдын авто зам, шуудангийн замтай болж, хөдөө тосгоны “замд явахад хүндрэлтэй” асуудлыг үр дүнтэй шийдэж, “гадагшаа холбох, айл өрхийг холбох, тосгон болгонд холбох, автомашин тосгонд хүрэх” зам тээврийн сүлжээ аажмаар төлөвшив.
“Хөдөө тосгоны дөрвөн сайн байх авто зам”-ыг хөгжүүлэхэд сайн бүтээн байгуулалтаас гадна сайтар хариуцаж, хамгаалж, ажиллуулж байгаа явдал болно. 10 жилийн турш хөдөө тосгоны авто замын сүлжээний өргөтгөл, хүртээмжийн хэмжээг ихээхэн дээшлүүлэхийн зэрэгцээ удирдлага болон арчлан хамгаалах түвшин ч тасралтгүй дээшилсээр байна.
“Тосгоны авто замын тусгай удирдагч асуудлыг илрүүлж, асуудлыг ухаалаг авто замын APP-д тусгаснаар бид цаг тухайд нь зохицуулж, өндөр үр дүнтэй хяналт тавьж, нарийн шалгалт хийдэг” гэж Фүжянь мужийн Путянь хотын Личен дүүргийн зам харилцааны хэлтсийн ажилтан ярив.
Сүүлийн жилүүдэд Фүжянь муж нь тогтолцоо механизмаа идэвхтэй шинэчилж, хөдөө тосгоны авто замын “авто замын ажилтны дүрэм”, хөдөө тосгоны авто замын тусгай удирдагч зэрэг дүрмийг бүх талаар хэрэгжүүлж, “Замын даргын албаны үнэлгээний туслалцаа, тусгай удирдагчийн хянан удирдах зохион байгуулалт, арчлан хамгаалах багийн тодорхой хэрэгжилт” хөдөө тосгоны авто замын сүлжээг удирдах системийг төлөвшүүлэв.
10 жилийн турш хөдөө тосгоны авто замын удирдлага болон арчлан хамгаалах зохион байгуулалтын баталгаа, хөрөнгө мөнгөний баталгаа, үнэлгээ өгөх баталгаа, техникийн дэмжлэг аажмаар боловсронгуй болж, урт хугацаанд хүчинтэй байх механизм хурдтай байгуулагдав. 2021 оны эцсийн байдлаар Хятадын хөдөө тосгоны авто замын хучилтын хэмжээ, дунд зэргийн сайн авто замын хэмжээ тус тус 89.8 хувь болон 87.4 хувь болжээ. Хятадын хөдөө тосгоны авто замын удирдан хамгаалах салбарт мөн 783 мянган ажлын байр гаргаж, ядуурлаас ангижруулсан өрхөөс 375 мянга нь багтаж байна.
Дараагийн алхамд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах, саадгүй нэвтрүүлэх, аюулгүй байдлыг чухалчлах, сайн удирдах, боловсролыг хүчирхэгжүүлэх, үйлчилгээг дээшлүүлэх, интеграцчилалыг ахиулах зэрэг талд анхаарлаа хандуулж, “хөдөө тосгоны авто зам дөрвөн сайн байх"-ын өндөр чанартай хөгжлийг тасралтгүй ахиулна гэж Хятадын Зам тээврийн яамны холбогдох хүн ярилаа.
Арга хэмжээнд хөдөө тосгоны зам харилцааны дэд бүтцэд идэвхтэй тогтвортой хөрөнгө оруулалт хийж, энэ жил анхны оны зорилтын сууринд шинээр тавьж шинээр байгуулсан хөдөө тосгоны авто замыг 30 мянган км, хөдөө тосгоны авто замын аюулгүй байдлыг хамгаалах төслийг 30 мянган км болгож, хөдөө тосгоны 3000 зам гүүрийг аюулгүй болгон өөрчилж, 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж дуусгахаар хичээнэ. Арга бүхнийг сүвэгчилж хөдөө тосгоны авто замын ажлын байрыг тогтворжуулж, энэ жил 2 сая гаруй хүнийг газар дээр нь ажлын байраар хангаж, хөдөө тосгоны авто замын удирдлага болон хамгаалалтын салбарын ажлын байрыг 800 мянга орчимд тогтвортой байлгана.
