solongonews
Үзэмчин нутгаас цуурайтах ятгын яруу эгшиг
2017-01-10 10:36
- “Нутаг аялгуу” ятгын сургалтыг тэмдэглэв.

Өвөр Монголын Үндэстний дуу урлагийн бүлгэмд ажил албатай, Хятадын хоёрдугаар зэрэглэлийн ятгачин Туяагийн “Нутаг аялгуу” ятгын сургалтын сурагчид улс орны шагнал хүртсэн чимээгээр Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурин дахь сургалтын төвөөс сурвалжилга авсан билээ.

Туяа Зүүн Үзэмчин хошууны  хүн. Улс орон даяар монгол урлагийн гайхамшгийг харь гүрний хүмүүст ч сонордуулж нийгэмд танигдсан. Одоо Өвөр Монголын Дуу хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын тал нутгийн соёл урлагийг судлан хөгжүүлэн ахиулах зөвлөлийн гишүүн, Зүүн Үзэмчин хошууны Уртын дууны нийгэмлэгийн Хөххот дахь салбар нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч зэрэг нийгмийн үүрэг тушаалыг хариуцаж байна.

Хар багаасаа ардын дуу хөгжмөөр хүмүүжсэн тэрээр ардын хөгжмөө уламжлан хөгжүүлэхийн төлөө 2014 онд анх өсөж төрсөн нутагтаа ятгын ангийг үүсгэн байгуулж, одоог хүртэл 100 гаруй сурагчтай болсон байна.

Хоёр жилийн хугацаанд сурагчид нь бүхий л төрлийн том тэмцээн уралдаанд 30 гаруй удаа оролцож, 2015 оны Өвөр Монголын Одон Телевизийн “Авьяаслаг Монгол”-ын манлай шалгаруулах уралдаанд тэргүүлж, Авьяаслаг хүүхэд цагаан сарын үдэшлэгт уригдан оролцов. 2015 оны Монгол Улсад зохиогдсон Олон улсын тэмцээнд алтан медаль, 2016 онд Монгол Улсад болсон Олон улсын уралдаанд мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Зохиогч: Сургалт
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл