“Буурал түүхийн хүлгийн магтаал” тоглолт Хөххотноо хөшгөө нээлээ
2017-08-21 11:26
Хятад улсын анх удаагийн Морины соёлын урлагийн томоохон тоглолт 8 дугаар сарын 20-ны өдөр Хөххотод хөшгөө нээлээ.
Гурван жилийн урт хугацаа зарцуулан байж бэлдсэн энэхүү тоглолт нь Өвөр Монголын үндэсний соёлын давуу талыг илтгэсэн төслийн тоглолт юм. Мөн Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачилгаар хийгдэж байгаа Тал нутгийн соёл, Умардын онцлогтой жуулчлалын үзэмж, Амралтын суурингийн чухал төсөл болох юм.
Энэхүү тоглолтоор монголчууд болон морины холбоо, үүрд салшгүй, жаргал зовлон, амьдралаа хамтатгасан үйл явдлаар зурагласан байна. “Буурал түүхийн хүлгийн магтаал” тоглолт нь монгол үндэсний соёлын брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бөгөөд орон бүсийн эдийн засаг, жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
