2022 оны 02-р сард хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна
2022-03-10 15:23
2022 оны 02-р сард хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна.
2022 оны 02-р сард Хятадын хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна. Үүний дотор хот 1 хувь, хөдөө орон нутагт 0.5 хувь өссөн байна. Хүнсний үнэ 3.9 хувь, хүнсний бус барааны үнэ 2.1 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.7 хувь, үйлчилгээний үнэ 1.2 хувь өссөн байна. Хятадын хэмжээнд 01-ээс 02-р сарын дундаж хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна.

Хоёрдугаар сард Хятадын хэрэглээний үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн байна. Үүний дотор хот 0.6 хувь, хөдөө орон нутагт 0.6 хувь, хүнсний үнэ 1.4 хувь, хүнсний бус барааны үнэ 0.4 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 1.0 хувь өссөн бөгөөд үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
