Долоодугаар сарын 18-ны өдөр болсон "ӨМӨЗО-ы Аялал жуучлалын наадам-XXVIII"-ын хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэнээр, “Үзэсгэлэнт Өвөр Монгол, тал нутгийн найр наадам” гэх гол сэдвийн дор болох ӨМӨЗО-ы Аялал жуучлалын наадам-XXVIII нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд Улаанцав хотын Дөрвөд хошууны Гэгэнтал аялал жуучлалын баазад болно.

Энэ удаагийн наадамд уламжлалт наадам болон шинэ наадмыг нэгтгэн зохион байгуулна. Морь уралдах, сур харвах, бөх барилдах зэрэг уламжлалт спортын хэлбэрээс гадна дугуйгаар тоглох шинэ спортын хэлбэр байгаа аж. Уламжлалт дуу бүжгийн тоглолтоос гадна Монгол үндэстний хувцас загварын үзүүлбэр мөн багтаж байгаа болно. Ингэж зохион байгуулж байгаа нь тал нутгийн түүх соёлыг инновацтай нэгтгэж, Өвөр Монголын үзэсгэлэнт байдлыг илүү тод томруун харуулах болно.

