solongonews
Ли Кэчян, Дональд Туск, Жан Клод Юнкер нар сэтгүүлчидтэй уулзав
2017-06-04 20:44
Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян, Европын удирдах зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны зөвлөлийн дарга Жан Клод Юнкер нар орон нутгийн цагаар 2-ны үдээс хойш хамтдаа сэтгүүлчидтэй уулзлаа.

Хятад болон Европын холбооны удирдагчдын XIX уулзалтын үр дүнгийн талаар танилцуулсан байна. Ерөнхий сайд Ли Кэчян одоогийн олон улсын нөхцөл байдалд Хятад, Европ хоёр тал чөлөөт худалдааг хамгаалан, олон улсын дүрэм журмын дагуу эдийн засгийн даяарчлалыг улам багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, шударга чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна. Хятад, Европ хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах зарчмыг мөрдөн өөр өөрийн орны нөхцөл байдлыг үндэслэн сонгосон хөгжлийн замналыг харилцан хүндэтгэж, соёл иргэншлийн олон янзын шинжийг хүндэтгэн, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд хамтдаа түлхэц өгөхийг зорьж байна гэсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян хоёр тал мөн Европын холбооны зүгээс "Хятад улс ДХБ-д нэгдэх протокол"-ын 15-р заалтыг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсоныг онцлов.

Хоёр талын удирдагчид Хятад, Европын харилцаа, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл