Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэн 04-р сарын 05-нд мэдэгдэл гаргажээ. Тус хүрээлэн дэх 4 настай Малай Барын шинэ коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Надия хэмээх энэ бар сүүлийн үед хуурай ханиалгаж байсан бөгөөд түүний төрсөн эгч нь Асул, Сибирийн 2 бар, Африкийн 3 арслан ижил шинж тэмдэгтэй байгаа гэж мэдэгдэв.
Сэхээ алдуулах нөхцөлд л дээжийг авч, вирусын халдвар авсан эсэх шинжилгээ хийх учраас ажилтнууд хамгийн хүнд шинж тэмдэг илэрсэн Надияд л шинжилгээ хийгээд байна. Эерэг үр дүнг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн үндэсний лаборатори баталжээ.
Бронкс амьтны хүрээлэн АНУ-ын хамгийн алдартай амьтны хүрээлэнгийн нэг бөгөөд шинэ коронавирусын тахлын улмаас энэ сарын 16-нд түр хугацаагаар хаагдсан байна.
Эдгээр амьтад урьд нь тэднийг асарч байсан асрагчаасаа халдвар авсан байж болзошгүй. Энэ асрагч нь өвчний шинж тэмдэг байхгүй халдвар авсан хүн юм уу, эсвэл тэдэнтэй ойр байх үедээ шинж тэмдэг илрээгүй байсан гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Амьтны хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр амьтан хоолны дуршил муутай байна. Гэтэл биеийн байдал нь сайн байгаа. Амьтны хүрээлэнгийн зүгээс тэднийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд бүрэн эдгэрэхийг нь хүсэн хүлээж байна.
Одоогийн байдлаар АНУ-д хүн төрөлхтөн амьтнаас шинэ коронавирусын халдвар авсан тухай баримт байхгүй байна.
