solongonews
Налайхын уурхайн нуралтанд дарагдсан дөрвөн иргэнийг аварчээ
2017-02-08 11:51
Нийслэлийн Налайх дүүрийн 3 дугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-н уурхайд нуралт болж уурхайн гүнд ажиллаж байсан 4 иргэн дарагдчихлаа гэсэн дуудлагыг өчигдөр /2017.02.07/ 14:25 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж авсан байна.

Тэдгээр иргэдэд анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад хүлээлгэн өгчээ.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 18А гудамжийн 18 тоотод жорлонгийн нүхэнд хүн унасан тухай дуудлагыг өчигөдр /2017.02.07/ 15:19 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газарын дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /74 настай, эрэгтэй/-д анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл