Шинэ жилийн баяраар хүн бүхэн энэхүү чухал баяраа тэмдэглэх гэж яралдаж буй нь гарцаагүй. Гэхдээ та эрүүл мэндээ ч үл тоомсорлож болно гэж энд зөвлөж байна.
Бид Хятадын Гирин мужийн Гирин Их Сургуулийн нэгдүгээр эмнэлгийн ахмадын боловсон хүчний хэлтсийн дарга Ван Жяньмэнгийн шинэ жилийн баярын хугацаан дахь эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна.Та бүхний эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсье.
- Одоогийн байдлаар дотоод болон гадаадын хэцүү цар тахлын нөхцөл байдал мөн хүнд хэцүү эрдэлтэй байгаа тул хүн бүр өөрийгөө халдвараас сайн хамгаалах ёстой. Баярын өдрүүдэд нийтийн тээвэр, цахилгаан шат, хүмүүс их цуглардаг олон нийтийн газруудад мөн амны хаалтаа зүүх шаардлагатай. Гараа угаахыг эрхэмлэн, ханиалгах, найтаах үед ам хамраа бүтээж, хүн хүний хооронд 1 метрээс дээш зай барихыг анхаарна гэж Ван Жяньмэн санууллаа.
Хүйтэн байгаа ч цонх хаалгаа үргэлж онгойлгож бай. Хэрэв та амралтаар бусад газарт аялах төлөвлөгөөтэй байвал биеийн эрүүл мэндийн байдалд онц анхаарал хандуулах ёстой бөгөөд халуурах,ханиалгах өвчний илрэл гарвал түргэн эмнэлэгт хандан эмчийн зөвлөгөөгөөр аяллын цагийн хуваараа дахин зохицуулах ёстой.
Амралтын өдрүүд нь гэр бүл, найз нөхдөдөө уулзан цэнгэлддэг боловч хэтэрхий ядарвал мөн ч бүр эрүүл мэндэд нөлөөлдөг байхыг ойлгох ёстой ажээ. Иймийн тулд өөрийн эрүүл мэндийнхээ төлөө найз нөхөд буюу гэр бүлээрээ хамт хоолонд орохдоо биедээ хэт их ачаалал өгөхгүйн тулд идэж уух талаар хичээж,хэт их идэхгүй байх ба архи,тамхинаас татгалзахыг зөвлөнө.
Мөн амралтын үеэр өөрийн биедээ тохирсон дасгал хийх шаардлагатай. Өвлийн улиралд цаг агаар хүйтэн учир өндөр ачаалалтай дасгал хийхийг зөвлөдөггүй байж, харин хурдан алхах, удаан гүйх, усанд сэлэх зэрэг дасгалын аргыг сонгохыг зөвлөж байна. Энэ нь ялангуяа ахмад настайчуудад онцлон зөвлөж бий. Үүний зэрэгцээ биеийн тамирын дасгал хийхээс өмнө халаах дасгал хийхийг цээжлээрэй гэж Ван Жяньмэн эмч санал болгосон байна.
