
Перешацын том гүүр нь 2440 м урт, 22.5 м өргөн байж, Хорватын нутаг дэвсгэртэй тэнгисээр алслан нүүрлэсэн энэ гүүр бол Хятад Хорват хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш цар хүрээгээр хамгийн том зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, мөн Хятад, Хорват, ЕХ гурван талын зах зээлийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа үлгэр жишээ төсөл болно. Гүүр 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр замын хөдөлгөөнд орсноос хойш 1 сая гаруй машин аюулгүй гарч, сайн сайхан ажиллаж байна.


Энэ жил "Бүс ба зам" санаачилга дэвшүүлсний 9 жилийн ой тохиож байна.
Энэ жил "Бүс ба зам" төслийн талаар амжилттай мэдээ уламжлагдаж байна. Хорватын Пелешацын гүүр ашиглалтад орж, Пакистаны Карлотын усан цахилгаан станцыг арилжааны зориулалтаар бүрэн ашиглалтад орууллаа. Египетийн шинэ засаг захиргааны төв бизнесийн дүүргийн төслийн барилга угсралтын ажилд бүх талаар бэлэн болгов. Есөн жилийн турш дэлхийн 149 улс, 32 олон улсын байгууллага БНХАУ-тай 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаас дэлхийн улс орнуудын гуравны хоёр, олон улсын байгууллагуудын гуравны нэгийг хамарсан байна. 2022 оны 8-р сарын эцсийн байдлаар, Хятад Европын галт тэрэг ойролцоогоор 60 мянган ширхэг зорчиж, бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрч, нийт 82 зам тээврийн шугам тавьж, Европын 24 орны 200 хотод нэвтэрчээ. 2022 оны 06-р сарын эцсийн байдлаар Хятад орон болон “Бүс ба зам”-ын дагуух орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 12 мянган тэрбум ам. долларт хүрч, зам дагуу орнуудын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтын төрөлд 140 тэрбум ам.доллароос давсан байна.
"Бүс ба зам"-ыг хамтран байгуулах найз нөхдийн хүрээ улам бүр томорч, хамтын ажиллагааны чанар улам сайжирч, хөгжлийн хэтийн төлөв улам сайжирч, олон улсын алдартай олон нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны платформ болж байна. “Сэтгэлийн гүүр”, “Цэцэглэн хөгжсөн боомт”, “Аз жаргалын зам” тоогүй олон баригдаж, “бүс ба зам” дагуугийн улс орнуудад дэлгэрсэн нь үй олон ард түмний амьдралын талаар өөрчилж, хамтын ажиллагааны хөгжил, холбоолсон хөгжил нь асар их хүчин чадлыг харуулав.
