solongonews
“Бүс ба зам” дагуух улс орон дахь хөрөнгө оруулалт хурдтай өсөв
2020-08-03 12:02
Хятадын “Бүс ба зам” дагуух улс орны хөрөнгө оруулалт хурдтай өсөлтөд хүрчээ.

Гао Фэн хэлэхдээ: - Оны эхний хагаст Хятад улс "Бүс ба зам" дагуух улс орнуудад хийсэн импорт, экспорт 4.2 их наяд юаньд хүрч, 0.9% буурсан  байна. Нэг талаас "Бүс ба зам" дагуух улс орнууд коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй арга хэмжээ авч, холбогдох эдийн засаг, худалдааны  харилцаанд эрүүл орчныг хангасан. Нөгөө талаар Хятад улс "Бүс ба зам" дагуух орнууд дахь хөрөнгө оруулалтын өсөлт нь худалдааг мөн түлхэж өгсөн. "Бүс ба зам" дагуух улс орнуудад завсрын бараа (бусад бараа, үйлчилгээг үйлдвэрлэхэд ашигладаг бүтээгдэхүүн) импорт экспорт 2.9 их наяд юаньд хүрсэн нь нийт хэмжээнээс 1 нэгж хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн байна.

Гао Фэн хэлэхдээ: - Хятад улс "Бүс ба зам" санаачилгатай холбоотой улс орнуудтай өргөн хүрээнд зөвлөлдөх, хамтарсан хувь нэмэр, үр өгөөжийг хуваалцах зарчмыг баримталж, "Бүс ба зам" дагуух улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтад тахал өвчний нөлөөллийг бууруулах, "Бүс ба зам"-тай холбогдсон улс орнуудын нийтлэг эдийн засгийн хөгжлийг ахиулах болно гэв.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл