Хятадын аж ахуйн холбооны судалгааны багийн саяхны шинжилгээгээр Хятадын үйлдвэрлэлийн салбарын 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн ажил үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нэгэнт 97.08 хувьд хүрсэн байна.
Дээрх шинжилгээний дүнд харуулснаар ажил үйлдвэрлэлээ сэргээсэн аж ахуйн нэгжүүдийн дотор ажилтнууд ажлын байрандаа очсон дундаж хэмжээ 66.17 хувьд хүрчээ. Салбар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн дундаж хэмжээ бүгд 75.24 хувьд хүрч, үйлдвэрлэлийн чадавхын ашиглалтын дундаж хэмжээ бүгд 58.98 хувьд хүрсэн байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажил үйлдвэрлэлээ сэргээсэн байдал харьцангуй сайн байгаа юм. Ажил төрлийн хувьд байнгын үйлдвэрлэлийн салбар, технологи төвлөрсөн салбар, хөрөнгө мөнгө төвлөрсөн салбарын ажил үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нэлээд их байж, хөдөлмөр хүч төвлөрсөн салбарын хувьд нэлээд бага байв.
02-р сарын 18-наас 20-нд Хятадын аж ахуйн нэгжийн холбооны судалгааны багаас интернэт мэдээллийн индэрийг ашиглан 491 аж ахуйн нэгжид судалгаа хийжээ. Үүнээс 342 аж ахуйн нэгж хариу тусгал өгснөөр тус судалгааны өгөөж 69.65 хувьд хүрсэн байна. Энэхүү судалгаанд ихэвчлэн хар төмөрлөг, өнгөт төмөрлөг, химийн түүхий эд болон химийн бүтээгдэхүүн, газрын тос хийгээд түүний боловсруулалт, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, машин тэрэг хийгээд тоног сэлбэг, гэрийн цахилгаан хэрэгсэл, эм бэлдмэл зэрэг салбарууд хамрагдаж, эдгээр аж ахуйн нэгж 26 муж, ӨЗО, хотуудад тархаж байгаа юм байна.
