solongonews
2021 онд Хятадын киноны нийт орлого 47 тэрбум 258 сая юаньд хүрчээ
2022-01-01 19:42
2021 онд Хятадын киноны нийт орлого 47 тэрбум 258 сая юаньд хүрчээ

  Хятадын Үндэсний кино товчоо 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн мэдээллийг нийтэллээ. 2021 онд манай улсын киноны нийт орлого 47 тэрбум 258 сая юаньд хүрчээ. Үүний хятадын  дотоодын киноны орлого 39 тэрбум 927 сая юаньд хүрч, нийт орлогын 84.49 хувийг эзэлж байна.

   Жилийн туршид шинэ дэлгэцийн нийт тоо 6,667 дэлгэцээр нэмэгдэж, 82,248 болжээ. Хятадын кино үйлдвэрлэлийн хурдтай сэргэж, хөгжиж, Жилийн нийт дэлгэцийн орлого болон нийт дэлгэцийн тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. "Чанжинь ху" кино нь кино үзэгчдэд ихээхэн түлхэц өгсөн бөгөөд хятад улсын киноны түүхэнд киноны орлогоор түрүүлжээ. "Хувьсгалчид", "Миний аав бид хоёр", "Асга хадан дээр" болон бусад кинонууд өндөр чанартай байж,хүмүүсийн таашаалд хүрч байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл