solongonews
Үндэстний киноны үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхэллээ
2017-08-29 11:26
XIV удаагийн Хятад улс-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын нэгэн агуулга болох “Үндэстний киноны үзэсгэлэнгийн үйл ажиллагаа”-ны нээлтийн ёслол Хөххотод боллоо.

Энэ удаагийн “Үндэстний киноны үзэсгэлэнгийн үйл ажиллагаа”-г Хятад улс-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёлын наадмын зохион байгуулах комисс санаачилж, Өвөр Монголын киноны групп хариуцан зохион байгуулжээ. Кино үзэсгэлэнд ӨМӨЗО-ны сүүлийн үеийн шинэ шилдэг үндэстний сэдэвтэй кино, Хятад улсын шинэ кино гээд нийт 27 бүтээлийг 8-9 дүгээр саруудад 1200 гаруй удаагийн үзэсгэлэн гаргах бол үзэсгэлэнгийн цар хүрээ нь Өвөр Монголын 12 аймаг хот, хошуу тосгон болон хөдөө орон нутгийг хамрах аж.

Үзэсгэлэнд Өвөр Монголын кино группийн бүтээсэн “Ээжийн хөрөг”, “Алс дахь Шилийнгол”, “Манхан аялгуу”, “Хилийн гаднах салхи”, “Долоодугаар амт”, “Цагдаагийн өдрийн тэмдэглэл”, “Сахин хүлээлт”, “Дэжид”, “Ээжийн нисэх онгоцны буудал”, “Үхэрт хүйтэн”, “Өвөр Монголын үндэстний киноны 70 жил” гэсэн 11 кино, хөдөө орон нутгийн кино студийн бүтээсэн: “Норжимаа”, “Макаогийн цаг үе 3”, “Аминдай гэрийн эзэн суусан нь”, “Баруунаа зорьсон үлгэрийн их богд буцан ирсэн нь”, “Луу эрэх тарин”, “Хонконгийн учрал” зэрэг 16 кино дэлгэцнээ гарах юм байна.

Нээлтийн ёслолд “Ээжийн хөрөг” кино ёслолын хөшиг сөхөж үзэгч олонтойгоо золгов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл