solongonews
Аж үйлдвэрийн IV хувьсгалын тухай ярилцана
2016-01-14 11:26
Энэ сарын 20-23-нд Швейцарын Давос хотод ”Аж үйлдвэрийн IV хувьсгалыг удирдах” сэдэвт 2016 оны Дэлхийн эдийн засгийн форум болно.

Аж үйлдвэрийн IV хувьсгал хүн төрөлхтний үйлдвэрлэл, хуваарь, хэрэглээний хэлбэрийг хэрхэн өөрчлөх, үүний улмаас гарах бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх нь энэ удаагийн форумын гол сэдвийн нэг юм. Алибаба группийн удирдах зөвлөлийн дарга Жек Ма зэрэг интернетийн компанийн удирдлагууд тус форумд оролцоно.

Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб: "Аж үйлдвэрийн IV хувьсгалын хурд, цар хүрээ, систем дэлхийн аж үйлдвэрийн бүх салбарт хүчтэй нөлөө үзүүлнэ" гэжээ. Үүнээс гадна тус форум бүс нутгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн "шинэ төлөв байдал", өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг сэдвээр ярилцана.

Найруулагч: Urihan
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл