solongonews
Азийн хамгийн урт замтай метроны буудлыг Хятад улс бүтээн байгуулж эхлэв
2016-04-13 11:12
Хятад улсын Шэнь Жэнь хотын метроны 10 дугаар замын Пин Хү буудлыг 10-ны өдрөөс эхлэн бүтээн байгуулж эхэлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв.

Уг буудал нь Хятад улсын бүтээн байгуулж байгаа хамгийн урт замтай метроны буудал төдийгүй Азид бүтээн байгуулж байгаа хамгийн урт замтай метроны буудал болох юм.

Метроны 10 дугаар замын нийт урт нь 29.2 км бөгөөд 2020 онд албан ёсоор ашиглалтад оруулах аж. Метроны 10 дугаар замын хамгийн эцсийн буудал болох Пин Хү буудлыг хоёр давхартай бүтээн байгуулахаар болж, гүний урт нь 22 метр, урт нь 710 метр хүрэх юм байна. Үүнээс гадна хамгийн наад захдаа 12 гарц гарган зорчигчдыг орж гарахад хялбар байхаар зохицуулах юм.

- Пин Хү буудлын ойр орчмын ирээдүйн хэдэн жилийн хөгжлийн суурин дээр зорчигчдын тоог багасгах үүднээс энэхүү буудлын замыг урт байгуулахаар болсон. Нөгөөтэйгүүр газрын байцын нөлөөллөөс болж буудлын замын уртын хэмжээ нэмэгдсэн гэж барилгын хэсгийн ажилтан Лүө Хайбө танилцууллаа.

Шэнь Жэнь хотноо ашиглалтад ороод байгаа метроны замын нийт урт нь 187 км, бүтээн байгуулж байгаа нь 211 км юм. 2016 онд 3 метроны замыг ашиглалтад оруулах бөгөөд 4 замын бүтээн байгуулалт эхэлнэ. Цариг замын сүлжээ бүрдэж, Пин Хү буудал нь бусад зам шугамтай холболдсоноор Шэнь Жэнь хотын метроны замын төв зам болох юм.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл