Эртний Пирамид суварга, зэрлэг амьтны сүр жавхаатай нүүдэл, дэлхийн гурав дахь том хүрхрээ болох Виктория хүрхрээ зэрэг хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн ул мөрөөс үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмж зэрэг нь Африкийн аялал жуулчлалын чухал бааз болж байгаа юм. Дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлаас болж хүндэрч буй энэ үед Африкийн орнууд 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт идэвхтэй оролцож, Хятадын жуулчдыг Африкт жуулчлуулах гэж байна.

Үйлчилгээний худалдааны яармагийн соёлын үйлчилгээний тусгай үзэсгэлэнгийн бүсэд Ангол улсын үзэсгэлэнгийн ажилтнууд Хосе Андраде сурвалжлагчид үзэсгэлэнгийн байдлыг танилцууллаа. Африкийн нефть үйлдвэрлэгч гол орны нэг болсны хувьд Анголын эдийн засаг нефть болон холбогдох ажил төрлөөс дэндүү их хараат байгаа юм. Сүүлийн жилд Анголын засгийн газар эдийн засгийн олон талт бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн шинэ өсөлтийн цэгийг хайж байгаа юм. 2020 оны үйлчилгээний худалдааны үеэр Ангол өөрийн орныхоо соёл аялал жуулчлалын эх баялгийг дорвитой сурталчилж байна. Анголын үзэсгэлэнгийн ар талын гэрэл зургийн чимэглэлд нь тус улсын байгалийн өнгө үзэмж идээн ундааны зүйл голлож, тайзан дээр нь тус улсын аялал жуулчлалыг танилцуулсан гар авлага болон Анголын хөгжмийн зэмсэг, гар урлалын бүтээгдэхүүн тавиастай байгаа юм. Анголаас Хятадад суугаа элчин сайд Нетту сурвалжлагчид хэлэхдээ, үйлчилгээний худалдааны энэ яармагт оролцож Хятадын иргэдэд Анголыг улам сайн сурталчлахын төлөө юм гэжээ.
Тэр хэлэхдээ, Бид энэ удаа нефтиэс өөр зүйлийн соёл, аялал жуулчлалтай холбоотой зүйлийг дэлгэн үзүүлж, Хятадын иргэдэд эх орноо өөр өнцгөөс харуулж буй юм. Энэ үзэсгэлэн маш сайхан зохиогдож байна. Энэ Хятадын үзэгчдэд Анголын аялал жуулчлалыг танилцуулах маш сайхан завшаан болж байгаа юм. Бид зарим сурталчилгааны гарын авлага авчирсан, та бүхэн ирж үзэсгэлэнтэй маань танилцаж, бас гэрээ аваачиж уншиж, Анголын талаар улам дэлгэрэнгүй ойлгож болох юм ”
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн тоо баримтад харуулснаар, 2019 онд аялал жуулчлалын салбараас Африкийн эдийн засагт 170 тэрбум ам долларын хувь нэмэр оруулж, Африкийн орнуудад валютын орлого болон хэдэн сая ажлын байр хангасан юм. Шинэ коронавирусийн цар тахал тархсанаас хойш Африкийн аялал жуулчлал асар их цохилтод өртсөн. Африкийн өмнөд хэсгийн зэрлэг байгалийн аялал жуулчлалаар алдартай Ботсвана улсын аялал жуулчлал хижгийн нөлөөнд ихээхэн автсан юм. Энэ удаагийн үйлчилгээний яармагт Ботсванагаас Хятадад суугаа элчин сайдын яам ч Хятад хэлээр хэвлэсэн Ботсванагийн аялал жуулчлалын гарын авлага авчирч, нэн олон Хятадын жуулчдад тус улсын аялал жуулчлалыг танилцуулах гэж буй юм.
Ботсвана улсаас Хятадад суугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Эммануэль ФЕКО хэлэхдээ,Шинэ коронавирусийн хижгийн нөлөөгөөр улс дамнасан аялал жуулчлал хязгаарлагдаж, Ботсванагийн аялал жуулчлал ихээр хумигдсан юм. Хятадын иргэд гадаад жуулчлах дуртайг би мэднэ, бид Хятадын нэг бүлэг жуулчдыг улсдаа татах санаатай байна. Бид үйлчилгээний худалдааны энэ яармагаар дамжуулан нэн олон Хятад иргэдтэй танилцаж, тэдэнд эх орныхоо аялал жуулчлалыг танилцуулах санаатай байна. Хижиг дууссаны дараа тэд Ботсванад аялал жуулчлах хийхийг хүсэн хүлээж байна ”

Руанда улсын хувьд аялал жуулчлал бол тус улсын гадаад валютын хамгийн их эх үүсвэр юм. Зүүн Африкийн энэ орон Вирунга галт уул, уулын хүн сармагчин зэрэг өвөрмөц аялал жуулчлалын эх баялагтай юм. 8-р сарын эхээр Руанда улс дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн аюулгүйн гэрчилгээг авч, тус улсын нисэх онгоцны буудал 8-р сарын 1-с олон улсын зорчигчдод нээлттэй болсон юм. Үйлчилгээний худалдааны яармагт Руанда улсаас Хятадад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Сэмюэль абикунда. Хятад хэлээр Хятадын жуулчдыг эх орондоо урилаа.
Тэр хэлэхдээ, “Хятадууд цэнгэг ус цэнхэр уулс бол үнэт эрдэнэ гэж хэлэх дуртай, Руанда улс нь цэнгэг ус цэнхэр уулстай үзэсгэлэнт сайхан орон юм. Та бүхний сайн мэдэх Арслан, Анааш зэрэг амьтан манай улсад байгаа. Үүгээр барахгүй уулын хүн сармагчин ч байгаа Руанда улсад сүрэг хүн сармагчныг маш амархан харж болох юм. Руанда улс аялал жуулчлалын ажиллагаагаа сэргээд байгаа бөгөөд саяхан аюулгүй аялах гэрчилгээ авсан”.
