2024 онд Хятадын хүн ачсан сансрын хөтөлбөр сансрын станцын ашиглалт, хөгжлийг дэмжин, саран дээр буух зэрэг хоёр том ажлыг урагшлуулна гэж Хятадын хүн ачсан сансрын инженерийн алба 02-р сарын 29-нд зарласан байна.
Одоогийн байдлаар сансрын станцад ажиллаж буй Шэньжөү-17 сансрын хөлгийн сансарчдын байдал маш сайн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээр газардах төлөвтэй байна. 2024 онд 2 удаагийн хүн ачсан нислэг, 2 удаагийн сансрын станцад бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх ажлыг төлөвлөсөн байна.Мөн энэ онд Шэньжөү-18 болон Шэньжөү-19 гэх хоёр сансрын хөлгийг хөөргөх бөгөөд энэхүү хоёр хөлгөөр сансарт гарах сансарчид бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн байна.
2024 онд саран дээр буух ажил үе шаттайгаар явагдаж байна. Одоогийн байдлаар “Чанжэн-10”зөөгч пуужин, "Мэнжөү" сансрын хөлөг, саран дээр буулгагч төхөөрөмж "Ланьюэ", саран дээр буух сансарчдын хувцас зэргийг хийж эхэлсэн байна. Мөн Вэньчан хөөргөх талбайд шинэ туршилт, хөөргөх барилга байгууламж, тоног төхөөрөмж барих ажил тун удахгүй эхлэх болно.
