solongonews
Ширхэг үр ертөнцийг өөрчилж чадна
2021-04-27 11:18
Ширхэг үр ертөнцийг өөрчилж чадна

           Ганц ширхэг үр ертөнцийг өөрчилж чадна, нэгэн технологи гайхамшгийг бүтээж чаддаг. Үр бол "Хөдөө аж ахуйн гол цөм" юм. Улс орны хүнсний аюулгүй байдалд холбогдох том асуудлаас авахуулаад ард иргэдийн будаа, хүнсний ногоонд холбогдох жижиг зүйлс хүртэл бүгд үрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдалтай нягт холбоотой байдаг. Энэ жилийн засгийн газрын ажлын тайлан Хүнсний аюулгүй байдлыг хангах түлхүүр нь үр, тариалангийн газар юм. 2021 оны төвийн 1-р баримт бичигт: Үрийн аж үйлдвэрээр ялалт байгуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж тодорхой тушаав.

Хятад иргэдийн "будааны аяга"-ыг хэрхэн сайтар баталж, "Хөдөө аж ахуйн цөм"-ийн ажлыг хэрхэн сайн хийх вэ? Сүүлийн жилүүдэд Шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг холбогдох талууд идэвхтэй шинэчлэл хийж, хяналтыг стандартчилав. Мөн сайжруулсан үрийн үржүүлгийн тогтолцоог бэхжүүлж,  Хятад үрийн төвшин, хүч чадлыг тасралтгүй сайжруулж, бэрхшээлтэй асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэв. Үрийн аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээний ажилтай хамтатган, Хөдөө аж ахуйн Хятадын “мэргэжил”-ийг хамгаалж нэвтрүүлэв.  
 
Нэг эрдэнэ шишэнд чихэрлэг, цавуулаг хоёр шинж агуулагддаг. 
Энэ оны 01-р сарын 13-нд болсон Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамны Хөгжлийн төлөвлөлтийн газрын дарга Зэн Яньдэ:
- ХКН-ын 18-р их хурлаас хойш улсын үрийн аж үйлдвэрийн хөгжил гайхалтай үр дүнд хүрэв. Одоогийн байдлаар өөрсдөө сонгон боловсруулсан үрийн төрлийн тариалангийн талбай 95-аас дээш хувийг эзэлж байна гэж хэллээ.
 Цагаан будаа, улаан буудайн гэсэн хоёр төрөл өөрийгөө 100 хувь бүрэн хангаж байна. Эрдэнэ шиш, шар буурцаг, амьд гахай зэрэг төрөл, үүлдрийн эх үүсвэрийг дотооддоо баталгаажуулж байна.     
Тэдгээрийн дотор эрдэнэ шишийн үрийн эх үүсвэрийн баталгаат байдал нь холбогдох эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сорилт бэрхшээлийг даван шаргуу ажилласантай салшгүй холбоотой юм. Бээжингийн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн шинжлэх ухааны академийн Эрдэнэ шишийн судалгааны төвийн захирал, "Эрдэнэ шишийн удирдагч" Жао Жюрань 30 гаруй жилийн турш эрдэнэ шиштэй харьцаж ирсэн нэгэн.
Хятад дахь хамгийн том тариалангийн бүстэй, хамгийн их ургац авсан хүнсний бүтээгдэхүүний хувьд эрдэнэ шиш Хятад хоолны ширээн дээр үргэлж орлуулшгүй орц найрлагын нэг байсаар ирсэн. Мөн мал аж ахуй, тэжээн үржүүлэх салбарын тэжээл бордооны үндэс суурь юм. Гэсэн хэдий ч өнөө үед байнга харагддаг бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоо шиг идэж болдог энэхүү жимслэг эрдэнэ шишийг өнгөрсөн зууны сүүлчээр л Хятадад өргөн хэмжээгээр тариалж, үйлдвэрлэж эхэлсэн юм.
   1997 онд Бээжингийн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн академи эрдэнэ шишийн эрдэм шинжилгээний судалгааны хөгжил, үйлдвэрлэлийн хэрэгцээнд үндэслэн, эрдэнэ шишийн судалгааны төв байгуулахаар шийдэв. Тус төвийн захирлаар Жао Жюрань томилогдсон юм. Хэдэн жилийн  хатуужилтай хичээл зүтгэлээр энэ төв олон нээлт хийсэн. 2006 онд тус төвөөс сонгож авсан шинэхэн эрдэнэ шишийн "Жинкэнүө 2000" төрөл зүйл нь улсын үзлэг, шинжилгээнд хамрагдаж, гоёмсог төрх, зөөлөн амт, баялаг хоол тэжээлийн ачаар олон нийтэд нээлттэй болмогц зах зээл өргөнөөр сайшааж байлаа. Түүнээс хойш энэ төрөл Хятад улсын тариалсан хамгийн том жимслэг эрдэнэ шишийн төрөл зүйл болж, жимслэг цавуулаг эрдэнэ шишийн үрийн боловсруулалт, аж үйлдвэрийн хөгжлийг тэргүүлэн чиглүүлсээр байна.
“Жинкэнүө 2000"-г амжилттай үржүүлж, аж үйлдвэрт ашиглах тал дээр Жао Жюраний эрдэнэ шиш үржүүлэх ажлын хүсэл тэмүүлэл үүгээр зогсоогүй юм. Нэгэн удаа хамт олонтойгоо явган аялал хийж явтал түүнд нэг сайхан санаа төржээ. Тодруулбал, "Одоо байгаа шинэ эрдэнэ шиш голчлон цавуулаг эрдэнэ шиш, жимслэг эрдэнэ шиш гэсэн хоёр том төрөлд хуваагддаг. "Жинкэнүө 2000" зэрэг цавуулаг эрдэнэ шишийн төрлүүд нь сайхан амттай, зажлууртай. Гэхдээ чихэрлэг байдлын хувьд бага зэрэг хангалтгүй байдаг; Жимслэг эрдэнэ шишийн төрөл нь илүү чихэрлэг байдаг ч эрдэнэ шишийн үрийн агууламж багатай. Бид одоо боловсруулсан бүтээгдэхүүн дээрээ тулгуурлаж жимслэг бөгөөд цавуулаг эрдэнэ шишийн төрөл зүйлийг боловсруулж болно. Ингэснээр хүмүүс нэг хазмаар чихэрлэг, цавуулаг шиш зэргийг нэгэн зэрэг идэж болно. Мөн амт чанар дээр үндэслэн хоол тэжээлийн зарим онцгой чанарыг нэмбэл илүү төгс сайхан болно" гэж боджээ.
Эцэст нь олон жилийн судалгаа, шаргуу хөдөлмөрийн дараа Эрдэнэ шишийн судалгааны төвийн бүтээж үржүүлсэн "Нүнкэюй 368" зэрэг амтат ба цавуулаг хэлбэрийн төрлийн эрдэнэ шиш туршилтын талбайгаас гарч эхлэв. Том хэмжээгээр үйлдвэрлэж, тарьж ургуулж, түүнчлэн олон мянган өрхийн хоолны ширээн дээр үйлчилсэн байна.
Амтат ба цавуулаг эрдэнэ шиш бол манай Хятад улсад бие даасан үржүүлгийн аргаар сонгож авсан жимслэг эрдэнэ шишийн шинэ төрөл юм. Хятад онцлог шинжтэй бөгөөд олон улсын тавцанд тэргүүлэх түвшинд багтдаг. Бусад жимслэг эрдэнэ шишийн төрлуудийн давуу талыг шингээж авсан тул энэ төрлийн эрдэнэ шиш нь амттай, махлаг бөгөөд тэжээллэг өндөр чанартай байдаг. Ялангуяа, 2020 онд чихэрлэг бөгөөд цавуулаг эрдэнэ шишийн төрөл зүйл болох "Нүнкэнүө 336" нь Хятадын экологийн дөрвөн гол бүсийн гэрчилгээ авсан. "Өндөр чанартай, илүү тохиромжтой" хамгийн сүүлийн үеийн чихэрлэг бөгөөд цавуулгийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болж, "Хамгийн сайн эрдэнэ шиш" гэж нэрлэгдэв.
Дараа нь "Эрдэнэ шишийн удирдагч" болон түүний баг эрдэнэ шишийн үрийн аж ахуйн шинэчлэл, эрдэнэ шишийн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрдэнэ шишийн өндөр зэрэглэлийн шинж чанар, төрлийг баяжуулахаар үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй. Жао Жюрань цаашид өндөр гаралттай, чанартай, олон тэсвэртэй, өргөн дасан зохицох чадвартай бүтээгдэхүүнийг үржүүлэхээр төлөвлөж байна. Мөн үүгээр идэвхтэй тэжээлийн баяжуулалт, эрдэнэ шишийн өндөр зэрэглэлийн төрлууд, Эрдэнэ шишийн үржлийн аж ахуйг сайжруулах, ногоон, үр ашигтай хөгжлийг дэмжих шинжлэх ухаан, технологийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.
 
Стандартчилал ба тохируулга хийж, сайжруулсан үрийг олон бүс нутагт нэвтрүүлэв

     Хэдийгээр амтлагч төдий гэж "дутуу үнэлдэг" боловч чинжүү бол Хятад дахь хүнсний ногооны хамгийн том ургацын нэг юм. Жянсү мужийн Жэньянь хотод байрладаг Жэньяний үрийн үйлдвэр, энэхүү жижиг чинжүүний сайжруулсан үрийг үр дүнтэй үйлдвэрлэх, хэрэглэхэд чиглэн шаргуу ажиллаж байна.
 - Жилээс жилд чинжүү тариалах талбай өргөсөхийн хэрээр сайжруулсан үрийн төрлуудийн эрэлт хэрэгцээг бас нэмэгдүүлж байна.  Бие даасан судалгаа, боловсруулалт хийж, шинжлэх ухааны судалгааны байгууллагууд сургуулиудтай хамтран ажиллах замаар бид маш сайн шинэ үрийн чинжүү гаргаж авсан. Судлаачид болон тариаланчдын хоорондох үрийн харилцааны гүүр болсны хувьд өндөр цэвэршилттэй стандарт үрийг үйлдвэрлэх, тариаланчдыг ч ижил өндөр чанартай чинжүү үйлдвэрлэхийг дэмжих нь компаний бүтээгдэхүүнийг сурталчлах чухал үүрэг юм гэж Жэньянь ХК-ний Үрийн аж ахуй хариуцсан холбогдох албаны хүн хэлж байна.
   Тиймээс үрийн цэвэр байдлыг хангах нь Жэньяний үрийн аж ахуйг тасралтгүй сайжруулах чиглэл болжээ. Жэньянь ХК-ний Үрийн Аж Үйлдвэрийн үр боловсруулах суурин нь Жянсү мужийн Шюйжөү хотын Пэй шяний Жин-Ань сууринд байрладаг. Тухайн орон нутгийн тариаланчдыг үрийн үйлдвэрлэлийн ажилтнаар  элсүүлсэн байна. Үр үйлдвэрлэлийн суурингийн ажилчдыг ажилд нь хурдан гаршуулж, өндөр цэвэршилттэй үрийг үр дүнтэй үржүүлэх боломжийг хэрхэн яаж олгох вэ?
Жэньянь Үрийн Үйлдвэрлэлийн компани нь "таван нэгдэл" үрийн дүрэмжүүлсэн стандартыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, үрийн хуваарилалтыг нэгтгэх, цэцгийн тоосны хангамжийг нэгтгэх, техникийн сургалтыг нэгтгэх, үрийн хатаалгыг нэгтгэх, хурааж борлуулахыг нэгтгэх болно. Түүхий эд, үйлдвэрлэлийн технологи, боловсруулалтын горим зэрэг үрийн үйлдвэрлэлийн бүх үйл явцын стандарт ажиллагааг стандартчилж, “Шинжлэх ухааны судалгаагаар ямар үрийг боловсруулвал тариаланчид тийм үр авах боломжтой” байхыг батлав. Ийм байдлаар үрийн үйлдвэрлэлийн нэгдсэн стандартчилагдсан менежментийг хэрэгжүүлэв. Энэ нь зөвхөн Жэньянь Үрийн үйлдвэрлэлийн ХК-ний үйлдвэрлэсэн чинжүүний үрийн чанарыг баталгаажуулахаас гадна, мөн тухайн орон нутгийн тариаланчдын тариалах зардлыг хэмнэж байгаа юм.
 “Үрийн бүтээгдэхүүн хичнээн сайн байсан ч энэ нь эрхбиш  бүх газрын үйлдвэрлэлийн үр дүнд тусгагдсан байх ёстой.” Одоо сайжруулсан үр нь стандартчилагдсан үйлдвэрлэлийн баталгааг нэгэнт гаргаж чадсан. Тариаланчид сайжруулсан үрийн давуу талыг хэрхэн эдлэх вэ? Ийнхүү Жэньяний үрийн үйлдвэр нь захиалгаар "чинжүү тариалах төлөвлөгөө"-г бодож олжээ. Хятадын бүс нутаг бүрийн тариалангийн хэв маяг, тариалангийн дэд бүтэц, газар тариалангийн зохион байгуулалт, тарих дадал зуршлыг ойлгох айлчлалуудаар дамжуулан янз бүрийн тариалалтын шинж чанартай тариалангийн талбайд тусгайлан тариалах төлөвлөгөө боловсруулсан байна.
- Бид Шааньси мужийн Вэйнань хотод чинжүүний үрийг сурталчилж байхдаа тухайн орон нутгийн чинжүүний төрөл зүйлийг сурталчлахад бэрхшээлтэй байгаа нь бүс нутгийн шинж чанар бүхий тариалах зуршилд оршиж байна гэдгийг олж мэдэв.
Вэйнаньд олон тариалангийн талбай жилийн эхний хагаст тарвас тариалж, жилийн хоёрдугаар хагаст чинжүү тариалдаг. Жил бүрийн 09-р сард чинжүүг зах зээлд гаргах боломжийг ашиглахын тулд тариаланчид 05-р сарын сүүлчээр эртийн үрийн тариалалтыг эхлүүлдэг. Үүний үр дүн нь, тухайн орон нутагт тариалсан чинжүүний ургамал бага бөгөөд гаралт тогтворгүй болжээ гэж Жэньянь үрийн аж ахуйг хариуцсан албаны хүн танилцуулав.
Өөр өөр бүс нутагт чинжүү тариалах хэрэгцээ шаардлага адил бус байгааг ойлгож, дараагийн алхамдаа тохирсон чинжүү бүтээгдэхүүнийг зорилтот байдлаар хангав. Ургац хураалтын шилдэг үрийн сонголт, нийлүүлэлт, үйлдвэрлэл, маркетингийн нэгдсэн шийдэл төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Вэйнань дахь чинжүү тарих асуудал аяндаа шийдэгдэв.
Сүүлийн жилүүдэд Жэньяний үрийн аж үйлдвэр сайн үрийг үржүүлэх, сурталчлах оюун санаанд найдаж, улс орныхоо өнцөг булан бүрт өөрийн нэрийн чинжүүний үрийг сурталчилсан байна.
  Тус компаний Пэй шяний чинжүүний үр үйлдвэрлэх суурин нь улсын хамгийн том, хамгийн өндөр төвлөрөлтэй, тогтвортой чанар бүхий чинжүүний үрийн үйлдвэрлэлийн суурин болж хөгжсөн байна. Пэй Шянь нь 2019 онд  үндэсний бүс нутгийн   сайжруулсан үр (чинжүү) боловсруулан үржүүлэх суурингаар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
 Импортод найдахаа больж, үрийн гахайг өөрсдөө тэжээн үржүүлэв
    Хятад улс бол дэлхийд хамгийн том гахайн аж ахуй эрхлэгч улс бөгөөд гахайн махыг хамгийн өргөн хэрэглэдэг улс орон юм. Гахайн аж үйлдвэрийн гинжин хэлхээний "цөм"-ийн хувьд үрийн гахайн чанар, цар хүрээ нь амьд гахайн тэжээн үржүүлэх аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой байдаг.
 Гэсэн хэдий ч Хятадын үрийн гахайн зах зээл нь бэрхшээлтэй асуудалтай тулгарсаар ирсэн. Хятад улс удаан хугацааны турш тэжээн үржүүлэх, худалдааны үүлдрийн гахайг импортод найдаж байсан юм.   "Гадаадын гахайн үүлдэр" хурдтай өсөлт, тэжээлийн ашиглалт өндөр, үр төл сайтай гэдгээрээ онцлогтой. Энэ нь үржлийн хэмжээ ба үр ашгийг эрэлхийлэх зах зээлийн эрэлт хэрэгцээг хангадаг болохоор олны таашаалыг хүлээж байдаг.
   Гахайн аж үйлдвэрийн гол үржүүлгийн гахайнуудыг урт хугацаанд импортод найдаж байсан болохоор гахайн үржлийн системийг бүхэлд нь гахайн тэжээн үржүүлж буй бусад хөгжингүй орнууд хязгаарлаж байв. Ялангуяа, “COVID-19”-ийн дэгдэлт олон улсын логистикийн салбарт нөлөөлж байгаа үед зарим үүлдрийн гахайг удаан хугацаагаар импортлох шаардлагатай болохоор энэ нь эргээд хүнсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй юм.
   Гахайн аж үйлдвэр импортоос хамааралтай болох бэрхшээлд хандуулан амьд гахай тэжээхийг гол ажлаа болгосон Мүюань ХК нь "Өөрөө үржүүлж, өөрөө тэжээх" бие дааж үр боловсруулж тэжээн үржүүлэх арга замыг сонгосон байна. Тус компани 2002 оноос хойш Эрюань эрлийзжүүлсэн үржлийн системийг хэрэгжүүлж, худалдааны гахайнаас сайн үүлдрийн мэгж сонгож үржүүлэв. Иймээс мэгжийг тасралтгүй импортлохоос зайлсхийсэн. Энэ нь зөвхөн импортлох зардлыг хянахаас гадна тахлын болзошгүй эрсдэлийг бууруулав. Түүнчлэн энэ нь зах зээлийн мөчлөгийн хэлбэлзэл, тариаланчдын тогтворгүй хүчин зүйлийн хязгаарлалттай үр дүнтэй харьцаж чаддаг байна.
Мү Юань компаний гахайн үржүүлгийн анхны удирдагч Хү Шюйгийн хэлж буйгаар: 
- Гахайн үрийг боловсруулах нь урт удаан үйл явц, гэхдээ бид шинжлэх ухаанд итгэх ёстой. Удаан хугацаанд  анхааралтай хандаж, сонгон үржүүлэх замаар үржүүлгийн гахайнуудын өндөр чанарыг олж авч чадна. Одоогийн байдлаар Мүюань ХК-ний үйлдвэрлэсэн үүлдэр сайжруулсан мэгж нь өсөн үржихүйн чадамж, өсөлтийн хурд, туранхай махны хэмжээ нь үржүүлгийн болон арилжааны гахайнуудын хэрэгцээг хангаж байна. Генетик нь тогтвортой, эрлийз үрийн тодорхой давуу тал бүхий Эрюань эрлийзжүүлсэн үр боловсруулах системийг бий болгож, импортын үрийн гахайнд найдахаа больсон. Гахайн аж ахуйг аж үйлдвэржүүлж, зах зээлжүүлэх ажлыг хэрэгжүүлэн, үржүүлгийн гахайнуудад Хятадын мэргэжлийг суурилуулж нэвтрүүлсэн байна.
   Улс орнууд болгон өөр өөрийн гэсэн хооллох зуршилтай. Найрлага дахь хэрэглээний шаардлага нь өөр өөр байдаг. Хятадын хэрэглэгчдийн гахайн махны чанарын өвөрмөц хэрэгцээнд тулгуурлан шинжлэх ухааны үржлийн технологиор дамжуулан Мүюань ХК нь Гахайн махны чанар, амтыг сайжруулав. Мөн хэрэглэгчдэд хар мах ихтэй, судалтай давхарга сайтай, чийг багатай, махны өнгө сайтай хятад шинж чанартай гахайн махаар хангасан байна.
Хэдийгээр уламжлалт салбар боловч салбарын төвлөрөл нэмэгдэх тоолонд салбарын ухаалаг хөгжлийн үйл явц хурдтай явагдаж, гахай тэжээн өсгөх техникийн төвшинг жилээс жилд сайжруулж байна. Дараагийн алхамд Мүюань ХК гол бизнесээ улам гүнзгийрүүлж, технологийн шинэчлэлээр хөгжлийг үргэлжлүүлэн хөтлөн чиглүүлж, аж үйлдвэрийн шинэчлэлийг дэмжих болно. Тус компани тоон технологи, интернэт технологи зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг гахайн аж ахуйд илүү өргөн, гүнзгий ашиглахаар төлөвлөж байна. Тоног төхөөрөмжийн өөрчлөлт, ухаалаг шинэчлэлтийг үргэлжлүүлэн ахиулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн, зах зээлийг өндөр чанартай гахайн махаар хангах суурийг тавих болно.

 

Шаньдун мужийн Тэнжөү хотын Дуншахэ тосгоны Шяогуншан тосгоны иргэд шинээр хурааж авсан "Жимай 22" буудайн үр тариагаа үзүүлж байна.
Синьхуа агентлагийн сурвалжлагч ФЭН ЖЕ:


- 2020 оны 09-р сард Гүйжөү мужийн Цүнжян шяний Жябан шянгийн Жячэ тосгоны тариаланчид будаагаа хурааж байна.
 Синьхуа агентлагийн сурвалжлагч ЯН ВЭНЬБИНЬ


 Хэбэй мужийн Луаньжөү хотын Луаньчэн гудамжны Зөүжява тосгоны тосгоны иргэд улаан буудай хурааж байна
Гэрэл зургийг: 2020 оны 06-р сарын 18-ны өдөр  Синьхуа агентлагийн сурвалжлагч МӨҮ ЮЙ

2020 оны 03-р сард Ляонин мужийн Дүн Я Үрийн Аж Үйлдвэр ХК-ний Үрийн чанарын хяналтын төвийн ажилтнууд эрдэнэ шишийн үрийн соёололтын туршилтын үр дүнг шалгав
 Синьхуа агентлагийн сурвалжлагч ЯН ЧИН

Зохиогч: Нийтлэлийг ЮАНЬ ЗИХАН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл