24-нд Египетийн эрүүл мэнд, хүн амын яамны сайд Хала Зайед, Египетийн бүх үндэсний эмнэлэг, цагдаа, цэргийн эмнэлгийн ажилтнууд 25-ны өдрөөс Хятадын Синофарм группын үйлдвэрлэсэн Ковид-19-ийн эсрэг вакциныг хийлгэж эхэлсэн бөгөөд халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудад урьдчилж хийлгэнэ. Эмнэлгийн ажилтнуудын дараа ахмад настан, архаг өвчтөн, дархлааны өвчтэй хүмүүст вакцин хийлгэж, эцэст нь нийт иргэдэд вакцин хийлгэнэ гэдгээ мэдэгджээ.
Хала Зайед хэлэхдээ, Хятадын Синофарм группын үйлдвэрлэсэн Ковид-19-ийнмэсрэг вакциныг Египетийн эм бэлдмэлийн удирдлагын газарт бүртгүүлсэн бөгөөд ирэх хэдэн хоногт дахин 3 шинэ төрлийн вакциныг бүртгүүлэх болно. Үүнээс гадна, Египет дэлхийн вакцины холбоо зэрэг арга замаар Ковид-19-ийн эсрэг бараг 100 сая тун вакциныг захиалаад байна. Египетийн Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Египетийн Үндэсний судалгааны төвийн вирус судлалын профессор Мохамед Ахмед Али хэлэхдээ, Синофарм группийн вакциныг Египетэд эмнэлзүйн туршилтанд хамруулссан болохоор вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг баталгаажуулж чадна гэж би үзэж байна гэжээ.
Абу Халифагийн яаралтай байдлын эмнэлгийн дадлагын эмч Абдул Мунем Салим мөн өдөр Синофарм группийн үйлдвэрлэсэн халдварын эсрэг вакцин хийлгэсэн нь тус вакцин хийлгэсэн Египетийн анхны эмнэлгийн ажилтнуудын нэг болжээ. Тэрээр хэлэхдээ, Синофарм группийн вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэгт итгэж байгаа бөгөөд уг вакциныг ашиглахыг нийт иргэдэд санал болгож байна гэжээ.
2020 оны 12-р сарын 31-ний өдөр Хятад, Египет хоёр орон "Хятад, Египет хоорондын Ковид-19-ийн эсрэг вакцины талаар хамтран ажиллах тухай санамж бичиг" -т гарын үсэг зурсан юм. Энэ оны 1-р сарын 2-нд Египет Синофарм группийн үйлдвэрлэсэн Ковид-19-ийн эсрэг вакциныг Египетэд яаралтай ашиглахыг албан ёсоор зөвшөөрчээ.
