solongonews
Давсны ач холбогдол
2017-03-30 21:44
Давсны ач холбогдол

Шүршүүрийн хөшигний арчилгаа

Угаалгын өрөөний шүршүүрийн хөшгөө авсан даруйдаа давстай усаар угаагаарай. Угаасны дараа ямар нэгэн хөгц үүсдэггүй гэнэ.
Хэрвээ шумууланд хазуулбал
Шумуулны хазаж өрөвсүүлсэн газар давс түрхээд үзээрэй. Давс түрхэсний дараа загатнах асуудалгүй болно.
Зэс хэрэглэлийг гялалзуулна

Зэсээр хийсэн эдлэлийг давсаар цэвэрлэхдээ цуу, гурил, лемон зэргийг хольж өгвөл илүү үр дүнтэй.
Лаа асаахдаа

Давстай усанд лаагаа хийгээд, хатаасны дараа лаагаа асаагаарай. Хэдэн цагийн турш зурган дээрх шиг асах болно.
Гутлын эвгүй үнэр
Гутлын эвгүй үнэрийг дарах хялбархан арга нь даавуун уутанд давс хийгээд орхих юм.
Шоргоолжноос зайлсхийхийн тулд
Дөрвийг харьцах нь нэгийн хэмжээтэйгээр усанд давс хийгээд шоргоолж харагдсан газраар цацаж орхиход болно. Эсвэл зүгээр хуурайгаар нь харагдсан газарт нь цацна.
Хэрчсэн жимс ногоог муутгахгүйн тулд

Хэрчсэн жимс ногоогоо муутгаж, өнгийг нь гандуулахгүйн тулд багахан давстай усанд хийхэд болно.
Сонгины үнэрээс ангижрах
Сонгино болон зарим нэг төрлийн хүнсний ногоог хэрчиж хоол бэлдэх үеэр гарт үнэр нь шингэдэг. Энэ үнэрийг дарах хялбар арга нь гараа норгосны дараа давсаар үрж угаах юм.
Индүүгээ цэвэрлээрэй

Бор цаасан дээр давс цацсаны дараа индүүгээ хамгийн халуун дээр нь тавиад индүүдэхэд болно.
Хэрэв цонх цантаад байвал
Цонхоо давстай усаар угаавал цантдаггүй.
Угаалтуураа цэвэрлэхдээ
Лемоны шүүс болон давсаар угаалтуураа цэвэрлэх нь янз бүрийн химийн хольцотой цэвэрлэгч бодисоос илүү үр дүнтэй.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : duuren.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл