solongonews
Гүй-Яны экологийн соёлын олон улсын форум-2023 өндөрлөв
2023-07-10 09:19
Гүй-Яны экологийн соёлын олон улсын форум-2023 өндөрлөв

   Гүй-Яны экологийн соёлын олон улсын форум-2023 07-р сарын 08-наас 09-ний өдрийг хүртэл Гүйжөү мужийн Гүй-Ян хотод болж, гадаад, дотоодын улс төрийн зүтгэлтнүүд, мэргэжилтэн судлаач нар оролцон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, хүн байгалийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах талаар ярилцсан байна.  

  Гүй-Яны экологийн соёлын олон улсын форум нь экологийн соёлоор сэдэвлэсэн Хятадын үндэсний хэмжээний цорын ганц олон улсын форум юм. 2009 онд анх зохин байгуулснаас өнөө хүртэл  экологийн соёл ба тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын сурталчилгаа, практикийн талаар хайгуул хийж буй экологийн соёлын бүтээн байгуулалтын талаарх олон улсын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих чухал индэр болсон байна. 

   Энэ оны форум нь “Хүн, байгаль эв найртай зэрэгцэн оршиж, ногоон, нүүрстөрөгч багтай хөгжлийг дэмжье" уриан дор болсон. Энэ сарын 08-аас 09-ний хооронд онлайн, офлайныг хослуулан нээлт, хаалтын арга хэмжээ, үндсэн форум, үзэсгэлэн, ногоон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулсан юм. Тус форумд гадаад, дотоодын 50 гаруй мэргэжилтэн судлаач оролцон, онолын судалгааны талаарх цуврал ололт амжилтыг нийтлэв. 

   Үндсэн форумын үеэр талууд стратегийн хамтын ажиллагааны 2 гэрээ, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын 12 төсөлд гарын үсэг зуран, 12 тэрбум 236 сая юанийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл