solongonews
ГХ-ийн сайд Ван И Оросын ГХ-ийн сайд Лавровтай уулзлаа
2017-04-21 21:20
Казахстанд албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож буй Хятадын ГХ-ийн сайд Ван И 4-р сарын 21-ний өдөр Астанад Оросын ГХ-ийн сайд Лавровтай уулзсан байна.

 ГХ-ийн Ван И:

     - Хятад, Орос олон улс болон бүс нутгийн асуудал дээр нягт хамтран ажиллаж байна. Өчигдөр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралд Хятадын тал Оросын талын дэвшүүлсэн Сирийн химийн зэвсгийн асуудлыг судлах тухай зүй ёсны саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна гэж хэллээ.

 Оросын ГХ-ийн сайд Лавров:

- Орос, Хятад олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах тал дээр онцгой үүрэг хариуцлагатай юм. Хүчирхийллийн үзэл санаа болон зөвхөн нэг талын үзэл баримтлалаар олон улсын хямралыг зохицуулах ёсгүй гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл