solongonews
Европчууд RCEP нь бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулан хамтдаа ялалт байгуулах хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна
2022-01-06 16:30
Европчууд RCEP нь бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулан хамтдаа ялалт байгуулах хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна.

2022 оны 01-р сарын 01-нээс "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" буюу RCEP албан ёсоор хэрэгжиж эхэлсэн нь одоохондоо дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засаг худалдааны цар хүрээтэй, хамгийн их хөгжих боломжтой чөлөөт худалдааны бүс боллоо. RCEP нь бүс нутгийн эдийн засаг, худалдааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хүчирхэгжүүлж, нэмэгдүүлэхийн зэрэгцээ нээлттэй, харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэхэд халуун дулаан байдлыг авчирна гэж Европын ажиглагчид үзэж байна.

RCEP нь олон хүн амтай, олон янзын гишүүн бүтэцтэй, асар их хөгжлийн нөөц бололцоотой чөлөөт худалдааны хэлэлцээр болохын хувьд бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг үр дүнтэй тогтворжуулж, бүс нутгийн зах зээлийг сэргээж, бизнесийн тав тухыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно. бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалт болон бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг түргэтгэх болно . Олон улсад нэр хүндтэй судалгааны төвүүдийн тооцоолсноор, RCEP нь 2025 он гэхэд гишүүн орнуудын экспорт, гадаадын хөрөнгө оруулалтын нөөц, ДНБ-ийг суурь үзүүлэлтээс тус тус 10.4 хувь, 2.6 хувь, 1.8 хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

RCEP нь бүс нутаг дахь худалдааг либералчлах, эдийн засгийн интеграцчлалыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, гишүүн орнуудад эерэг нөлөө үзүүлж, дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн хөгжлийг ахиулна гэж Италийн Политекник ди Миланогийн профессор Жулиано Носи үзэж байна. Бүс нутгийн өндөр хөгжилтэй орнууд л ашиг хүртээд зогсохгүй, Лаос, Камбож зэрэг өсөх асар их нөөцтэй АСЕАН-ы орнууд хамгийн их ашиг хүртэх болно гэж тэр үзэж байна.

Францын эдийн засагч Даниел Аббе RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсноор бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, бүс нутгийн нийгэм, соёлын солилцооны боломжийг бий болгоно гэж үзэж байна.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ахлах эдийн засагч Лян Гүө-Ён "RCEP нь чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийг ахиулж, нийлүүлэлтийн хэлхээний уян хатан байдлыг нэмэгдүүлж, бүс нутгийн улс орнуудын хөгжлийн итгэлийг нэмэгдүүлж, тэнцвэртэй байдлыг ахиулна. Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжинэ" гэжээ.

ХБНГУ-ын Берлин хотын Чөлөөт их сургуулийн зочин профессор Ши Шивэй "Дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн идэвхтэй бүс нутгийн нэг болохын хувьд RCEP-ийн гишүүн орнуудын нэмүү өртгийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний интеграцчлал тасралтгүй нэмэгдсээр байна. RCEP хүчин төгөлдөр болсны дараа гишүүн орнууд харилцан нөхөх давуу тал, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд илүү хүрч, нийлүүлэлтийн сүлжээ болон өртгийн сүлжээний чанар, үр ашгийг ахиулах боломжтой" гэжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн чөлөөт худалдааны хөгжилд нэг талт үзэл, ивээх үзэл ноцтой саад болж байна. RCEP-д гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон нь гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны алсын харааг харуулж, олон улсын хамтын ажиллагааны нээлттэй, харилцан ашигтай орчинг бүрдүүлэхэд халуун дулаан уур амьсгал авчрах болно гэж ажиглагчид үзэж байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон хүн амтай, баялаг нөөцтэй, бизнес эрхлэх сэтгэлээр дүүрэн Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн шинэ дэг журмын хамгийн идэвхтэй хэсэг болно гэж Аббе үзэж байна. Европын олон компаниуд энэ бүс нутагт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бөгөөд RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсноор хөрөнгийн урсгал болон хөрөнгө оруулалтыг дагалдана.

Лян Гүө-Ён "RCEP нь ивээх үзлийг хамгаалж, даяарчлалын эсрэг үзэл бодол, даяарчлалын эсрэг чиг хандлагыг хазаарлан, нээлттэй, багтаамжтай, харилцан ашигтай, хамтдаа хожсон олон улсын хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэхэд ашигтай юм" гэлээ.

Ши Шивэй "Өнөөгийн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хямрал дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ноцтой нөлөөлсөн байна. RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсноор дэлхийн нөөц баялгийг нэгтгэх, өөрчлөн байгуулахад шинэ түлхэц өгөхийн зэрэгцээ дэлхийн худалдааны тогтолцоог шинэчлэх туршлага хуримтлуулах болно" гэв.

Сүүлийн өдрүүдэд Чиндао дахь Кай Чуан хүнсний ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Жао Жин RCEP хүчин төгөлдөр болохыг хүсэн хүлээсээр байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн халуун бүсийн жимсээр түүхий материал болгодог лаазалсан жимсэндээ Хятадад үйлдвэрлэсэн гэрчилгээ авах бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж буй сэтгэгдлээ хуваалцлаа “RCEP хэрэгжсэний дараа хуримтлуулах зарчмынх нь дагуу Хятадаас гаралтай түүхий материалд тооцох боломжтой болдог. RCEP-д хүлээлт ихтэй байна. Түүний ачаар манай аж ахуйн нэгжүүд дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өрсөлдөх давуу чадалтай болно гэдэгт найдаж байна”. 

Хүчин төгөлдөр болсон RCEP гэрээ нь барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, оюуны өмч, цахим худалдаа, гарал үүслийн дүрэм зэрэг RCEP-ийг хамарсан 20 хэсэгтэй байдаг. Барааны худалдааны салбарын онцлох зүйлийн хувьд гарал үүслийн хуримтлалын дүрэм нь бараа бүтээгдэхүүний ашгийг ихээр нэмэгдүүлэх боломж хангалаа. Хятадын Худалдааны яамны Олон улсын газрын дарга Юй Бэньлинь хэлэхдээ "Ингэснээр үйлдвэрлэгчид бүс нутгийнхаа түүхий материалыг илүү ашиглахыг урамшуулж, гишүүн орнууд хэлэлцээрийн заалтын дагуу гаалийн татвар төлөхгүй болж, бүс нутагтаа илүү нягт, уян хатан аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход тустай юм. Хятад улсын завсрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа үүний ашгийг хүртэх бөгөөд нэхмэлийн түүхий эд, автомашины эд анги, электрон эд анги зэрэг бүтээгдэхүүний экспорт улам нэмэгдэнэ". 

GAC Мицубиши Моторс ХХК нь Хятадын зах зээлд голчлон борлуулалт хийдэг аж ахуйн нэгж юм. Сүүлийн үед тус компани мөн гадаад руу хөгжих стратегийн төлөвлөгөө гаргасан тухайгаа Худалдан авалт, Шинэ загварыг сурталчлах ажил хариуцсан захирал Жань Линьчан хэлэхдээ "RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлснээр бид хилийн чанадад зах зээлээ тэлэх төлөвлөгөөгөө эхлүүлж байна гэж байлаа. "GAC Mitsubishi компани 12-р сарын 10-нд шинэ эко машинаа албан ёсоор ашиглалтад оруулжээ. Энэ машин нь дэлхийн хэмжээний шинэ загвар учраас бид Хятадад борлуулахаас гадна олон улсын борлуулалтын зам сувгийг нээнэ гэдэгт найдаж байна. RCEP гэрээг байгуулж, хүчин төгөлдөр болгосноор бид автомашинаа экспортлох олон улсын өрсөлдөх чадлыг нэмэгдүүлэх болно. Бидэнд авч хэлбэл маш ашигтай сайн чимээ". 

Гаалийн татварын хөнгөлөлтийн талаар, хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа тус бүс нутгийн барааны худалдааны 90 гаруй хувь нь удаандаа гаалийн татваргүй болно. Одоогийн байдлаар Хятад улс болон АСЕАН, Австрали, Шинэ Зеланд хоорондын шууд гаалийн татваргүй болох бараа бүтээгдэхүүн нь 65 хувиас давах бөгөөд Хятад, БНСУ хоорондын шууд гаалийн татваргүй болох бараа бүтээгдэхүүн нь 39 хувь, 50 хувьд хүрнэ. Хятад улс Япон хоорондоо чөлөөт худалдааны харилцааг шинээр байгуулж, харилцан шууд гаалийн татваргүй болгох бараа бүтээгдэхүүн нь тусбүр 25 хувь, 57 хувьд хүрчээ. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ “Жишээ нь татвараас хөнгөлөх юм бол АСЕАН-ы орнуудаас Хятадад импортлох наргилын шүүс, хан боргоцойн бүтээгдэхүүн, цаасан бүтээгдэхүүн, Японоос импортлох индукцийн зуух, цахилгаан зуух, ихэнх механик тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашины эд ангиудыг шат дараатайгаар гаалийн татвараас чөлөөлнө. Үүний зэрэгцээ Хятадаас Японд экспортлох механик болон цахилгаан бараа, багаж хэрэгсэл, нэхмэл эдлэл, хувцас, далайн зарим бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг нь ч мөн аажимдаа гаалийн татвар төлөхгүй болно. RCEP -гийн гаалийн татварын хөнгөлөлтийн зохицуулалтаар дамжин, тус бүс нутгийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн өртгөө мэдэгдэхүйц бууруулах боломжтой бөгөөд хэрэглэгчид чанар сайтай дээрээ хямд бараа бүтээгдэхүүн эдлэх боломжтой боллоо. Хил дамнасан цахим худалдаа, интернет санхүү, онлайн оффис, онлайн боловсрол сургалт, онлайн эмчилгээний зөвлөгөө, онлайн үзэсгэлэн худалдаа гэх мэт бизнесийн шинэ төлөв байдал, шинэ загвар хөгжлийн боломжоо олж, бүс нутгийн хүмүүст илүү сайн амьдралыг авчрах болно". 

Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг байгуулсан тухай гишүүн орнуудын холбогдох хүмүүс ч идэвхтэй байр сууриа илэрхийллээ. БНСУ-ын ерөнхий сайд асан Хан Сын Сү хэлэхдээ "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр, бид тарифын бууралтаас болсон зах зээлийн нээлтийн үр нөлөөг хүртэх төдийгүй дижитал салбар, үйлдвэрлэлийн газрын дүрэм зэрэг салбарт бүс нутгийн худалдааны дүрмийг хэрэгжүүлэн, ашиг шимийг нь хүртэх болно. Бүс нутгийн хүчирхэг сүлжээг бий болгож, бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээний тогтвортой, үр дүнтэй байдлыг дэмжих болно". 

Хятад улсын одоогийн худалдааны хамгийн том түншийн хувьд уг гэрээ хүчин төгөлдөр болсноор АСЕАН-ы орнууд ач тусыг нь хамгаас түрүүнд хүртэх юм. Үүнтэй холбоотойгоор Хятад-АСЕАН-ы төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Дэхай танилцууллаа “Бүс нутгийн улс орнуудын дотоод хөдөлгөх хүчийг нь илүү дайчилж, бүс нутгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг ахиулахын зэрэгцээ Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаанд илүү өргөн орон зайг нээх болно” гэжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл