100гр хар шоколаданд өдрийн хэрэглээний доорх зүйлс агуулагдсан байдаг. Үүнд:
Уураг-16 хувь
Төмөр-66 хувь, марганц-97 хувь
Зэс-88 хувь, цайр-22 хувь, магни-57 хувь
Омега 3-34 мг, омега 6- 1218мг
В аминдэм-2 хувь, В12 аминдэм-5 хувь, К аминдэм-9 хувь, рибофлавин — 5 хувь.
Хүний биед төмөр, цайр, селени дутагдсанаар бодисын солилцоо удаашрах магадлалтай байдаг. Ялангуяа төмрийн дутагдалтай хүмүүст илүүдэл жин ихээр ажиглагдана. Тиймээс аминдэмтэй хүнсийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.
100гр хар шоколаданд 80мг кофеин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцоог түргэсгэнэ. Нэг аяга эспрессо кофенд ч энэ хэмжээний каффейн агуулагддаг байна.
Харин улаан чилинд капсаицин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь бодисын солилцоог түргэсгэж, илүү их илчлэг шатаахад тустайгаас гадна удаан хугацааны туршид өлсөх мэдрэмжийг дардаг.
