2019 оны Макаогийн олон улсын парад боллоо
2019-12-10 16:38
2019 оны Макаогийн олон улсын парад боллоо.

2019 оны Макаогийн олон улсын парад 12-р сарын 08-ны өдрийн үдээс хойш Макаод зохиогджээ. “Бүс ба зам” дагуух орнуудын урлагийн багийн уран бүтээлчид тухайн нутгийн уран бүтээлчдийн хамт энэхүү арга хэмжээгээр Макаогийн эх орондоо буцсаны 20 жилийн ойг тэмдэглэхэд зорилго тавьсан байна. Энэхүү парад нь бүжиг, хошин шог, илбэ болон Макаогийн согтуу луун бүжиг зэрэг ардын уламжлалт урлагуудыг хамарсан бөгөөд нийт 1800 орчим уран бүтээлчид оролцжээ.

Энэхүү арга хэмжээг 2011 оноос эхлэн зохион байгуулсан бол энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа ажээ.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
