Хятад улсын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэг сүүлийн өдөр “2020 оны нүүрсний ажлын хөгжлийн оны тайлан”-г нийтлэв. Тайланд 2020 онд Хятад улсын нүүрсний гаралт 3.9 тэрбум тоннд хүрч, мөн үеэс 1.4 хувиар нэмэгдэв. “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн сүүлийн хугацаа болоход улсын дотоодын нүүрсний жилийн гаралтыг 4.1 тэрбум тонноор хязгаарлаж, нүүрсний жилийн хэрэглээний хэмжээг 4.2 тэрбум тонноор хязгаарлана гэжээ.
2020 оны сүүлч хүртэл Хятад улс 4700 шахам нүүрсний уурхайтай болж, “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн сүүлийн хугацаа болоход энэхүү тоо баримтыг 4000 орчим болгон багасгахын хамт 1000 гаруй ухаалаг нүүрсний уурхайг бүтээн байгуулах болно. Арван сая тонны зэрэглэлийн уурхай (задгай) 65 байгуулж, үйлдвэрлэх чадварыг нь жилд 1 тэрбум тоннд хүргэнэ. Дэлхийн өрсөлдөх хүчтэй дэлхийн тэргүүний 3-аас 5 нүүрсний аж ахуйн нэгжийг бойжуулна. Аж ахуйн нэгжүүдийг нийтгэж дахин байгуулах ажлыг ахиулж, жилд 100 сая тонны зэрэглэлийн нүүрс гаргах 10 аж ахуйн нэгжийг нийтгэн байгуулна. Нүүрс малтах механикжуулалтын хэмжээг 90 хувиас дээш хүргэнэ.
Тайланд “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн хугацаанд нүүрсний ажил төрлийн үйлдвэрлэх чадварыг багасгах зорилт үүргийг давуулан биелүүлэв. 2020 оны сүүлч хүртэл улсын хэмжээнд нийт 5500 шахам нүүрсний уурхайг хасаж, жилд 1 тэрбум тонн гаруй гаралттай хуучирсан үйлдвэрлэх чадварыг хасан, Төрийн Зөвлөлийн дурдсан илүүдэл нүүрс үйлдвэрлэхийг шийдвэрлэх зорилтыг давуулан биелүүлэв.
Илүүдэл нүүрс үйлдвэрлэхийг багасгахын зэрэгцээ нүүрсний хангалтын системийн чанарыг илт дээшлүүлэв. Хятад улс жилд 1.2 сая тонн гаруй гаралттай том хэлбэрийн орчин үеийн нүүрсний уурхайг 1200 байгуулж, гаралт нь улсын хэмжээнд 80 хувь шахмыг эзэлж байна. Ирээдүйд нүүрсний ажлын төвлөрлийн хэмжээг ихээр дээшлүүлнэ. Одоогоор эхний найман том аж ахуйн нэгжийн нүүрсний гаралт 1.855 тэрбум тоннд хүрч, улсын хэмжээнд 47.6 хувийг эзэлж байна. Нүүрсний аж ахуйн нэгжийг нийтгэж дахин байгуулах ахиц хурдсахыг дагаад энэ харьцаа улам бүр дээшлэх болно.
