solongonews
Эрүүл мэндийн салбартай танилцлаа
2017-06-03 22:46
Эрүүл мэндийн салбартай танилцлаа.

“Өвөр Монгол · 70 жил” Хятад улсын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан маань Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн үйл ажиллагаа хийгээд таван заслын эмчилгээтэй газар дээр нь танилцлаа.

Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улсын зэрэглэлийн анхны монгол уламжлалт эмчилгээгээр гол болгосон орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн 3А зэрэглэлийн эмнэлэг болно.

Тус эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш Монгол, Орос зэрэг улсын 18 мянган өвчтөн хүлээн авч эмчилсэн бөгөөд  Гадаадын өвчтөний эмнэлгийн зардлыг 30 хувь хөнгөлдөг. Мөн тусгай мэргэжилтэн томилж, Монгол Улсад албан ёсны эмчилгээ болон эрдэм шинжилгээний солилцоо хийж, 30 мянга гаруй өвчтөнг эмчилж Монгол Улсын иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм.

Найруулагч: Б.ТУЯА, М.БАНДИ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл